Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Хиллари Клинтон нөхрөө хангаж чадаагүй юм чинь Америкийг хангах уу?

Э.Мөнхзаяа
2016 оны 6 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

АНУ-ын тэрбумтан, Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч, өдгөө 69 настай Дональд Трамп чих дэлдийлгэм, нүд халуу оргиулам этгээд үг хэллэгээрээ алдартай. Түүний хачирхалтай эшлэлүүдээс хүргэж байна. 

Би азгүйчүүдэд дургүй.
Миний үе өнгөрсөн гэж бодож байгаа хүн бүр аймшигтай алдаа гаргаж байна гэсэн үг.
Миний бусад өрсөлдөгчдөөс ялгарах цорын ганц онцлог гэвэл би илүү шударга, миний эмэгтэйчүүд илүү царайлаг.
Хиллари Клинтон нөхрөө хангаж чадаагүй юм чинь Америкийг хангаж чадах уу.
Миний сэтгэл татам чанарын нэг бол би баян.
Би үргэлж дутуу үнэлэгдэхийг мөрөөддөг байсан.
Мөнгө өөрөө хэзээ ч миний анхаарлыг татаж байсангүй. Миний хувьд энэ бол зөвхөн амжилтаа хэмжих  хэмжүүр төдий зүйл юм.
Би бизнест урлаг мэт ажилладаг. Хэн нэгэн зотон дээр зураг зурж, эсвэл шүлэг бичдэг. Харин би том том гэрээ байгуулдаг.
Заримдаа хамгийн сайн хөрөнгө оруулалт бол түүнийг огт хийхгүй байх явдал юм.
Олон хүн намайг мөрийтэй тоглогч шиг биеэ авч явдаг гэж ярьдаг. Гэвч би амьдралдаа нэг ч удаа мөрийтэй тоглож үзээгүй. Мөрийтэй тоглогч бол казинод автомат тоглоомыг тойрон эргэлддэг л хүн юм. Харин би энэхүү автоматыг нь эзэмшихийг илүүд үзнэ.
Тийм ээ, би Мексиктэй хиллэдэг хэсэгтээ аварга том хана босгох бодолтой байна. Харин хэн ч надаас илүү сайн, үр дүнтэй хана барьж чадахгүй болохоор би үүнийг хямдхан босгочихно. Би Мексикээр өөрсдөөр нь энэ ханын үнийг төлүүлэхээр барьж чадна. Миний үгийг санаж яваарай.
Яагаад би Хятадад дургүй болно гэж? Би байшингаа нэг хятадад 15 сая долпараар зарж байсан удаатай. Тэгээд үүний дараа би энэ улсыг үзэн ядна гэж үү?
Иракт бид өөрсдийгөө хэрхэн авч явж байгаагаа анзаарч хараарай. Бид сургууль, зам барихад дараа нь хэн нэгэн түүнийг нь дэлбэлж байх жишээтэй. Ингээд бид дахиад л шинийг барихад дараа нь хэн нэгэн замыг дэлбэлж, бид дахиад л эхэлдэг. Тэгсэн хэрнээ бид Бруклинд чөтгөр авмаар сургууль барьж чадахгүй л байна шүү дээ.
Бид Олон улсын худалдааны төвийн шинэ барилгыг эхэлж байхдаа тэнэг төслүүд бодож олохгүйгээр нэг давхраар л илүү өндөр барилга барьчихад болох байсан шүү дээ
АНУ-ын гол асуудал нь улс төрийн эелдэг байх эрмэлзэл гэж би боддог.
Хэрвээ би Ерөнхийлөгч болбол дэлгүүрүүдээс Зул сарын мэндчилгээг дахин олж харах болно.
Би үр хөндөлтийн эсрэг байгаагаа мэдэгдэхэд таатай байна.
Сайн хүнд улс төрд хийх ажил байдаггүй гэдэгт хүмүүс итгэсэн ертөнцөд бид аж төрж байна.
Би гараа үргэлж тааламжтайяа атгадаг. Гар атгах дургүй болчихвол улстөрч болж чадна гэж бодохгүй байна.
Хэн нэгэнд би богино хуруутай мэт санагдаж магадгүй. Гэхдээ миний хуруунууд биеийн бусад хэсгээ бодвол урт, илүү сайхан юм шүү.
Би сайхан эмэгтэйчүүдэд дуртай. Сайхан эмэгтэйчүүд ч надад дуртай. Хоёр тал харилцан ийм байгаа нь сайхан хэрэг.
Иванка (Трампын охин) сайхан бие хаатай. Хэрвээ тэр миний охин биш байсан бол би түүнийг эргүүлэх байсан.
Хүүхдүүдээ хий дэмий баялгаар эрхлүүлэх хэрэггүй. Энэ нь тэдний амьдралыг сүйтгэнэ​Бодох чадвартай байгаа үедээ томоор бодож сэтгэ.
Сайхан санаа олчихоод түүнийгээ хэрэгжүүлэхгүй байх шиг гэм нүгэл үгүй.
Хэзээ ч битгий амралт ав. Хэрвээ ажил тань таашаал төрүүлэхгүй байвал та шаардлагагүй газар ажиллаж байна гэсэн үг.
Миний уриа бол “Хамгийн сайнуудыг хөлсөлж, тэдний юунд ч итгэхгүй бай”.
Дарга тань садист бол түүнийг халаад, өөртөө шинэ ажил ол.
Зөвхөн азгүйчүүд л ялалтдаа сэтгэл ханадаг. Хэрвээ буруу байвал би үргэлж уучлалт гуйдаг.
Зураг