Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Чикагогийн амьтны хүрээлэнд төрсөн ботгонд Александер Камельтон хэмээх нэр өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Чикаго хотын Линкольны Амьтны хүрээлэнгийн ажилтнууд шинэхэн төрсөн ботгондоо нэр хайрлажээ.

Түүний нэр Александер Камельтон. Уг нэрийг өгөхдөө $10-ын дэвсгэрт дээр хөрөг нь байдаг АНУ-ыг үндэслэгчдийн нэг Александер Хамилтон болон Бродвэйд хит болж байгаа “Хамилтон” мюзиклийн гол дүрийн нэрийг билэгдсэн гэнэ.

 “Хамилтон” мюзиклийг 2015 оны хоёрдугаар сард анх тайзнаа тавьсан юм. Харин Александер Камельтон ботго нь өнгөрсөн тавдугаар сарын 9-нд мэндэлжээ.

Тус амьтны хүрээлэнгийн хувьд 1998 оноос хойш анх удаа хоёр бөхтэй тэмээ ботголсон тохиолдол болж байна.

Ботгоны эхийг Насан, эцгийг Скуутер хэмээн нэрлэдэг гэнэ.

Эх сурвалж: Quartz