Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Музейн үйлчилгээ ШИНЭ ТҮВШИНД гарч байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр Монголын Үндэсний музейд 60 хүний суудалтай “Мини кино театр”-ыг суурилуулан өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

“Мини кино театр” нь Япон улсад үйлдвэрлэгдсэн, иж бүрэн тоног төхөөрөмжтэй Panasonic брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэлтэй юм байна.

БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр "Соёлын үнэт бүтээлийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэхэд хувь хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгж, яам тамгын газрын оролцоо, дэмжлэг туслалцаа ихээхэн үүрэгтэй байдаг. 

Мини кино театрын нийт өртөг 44 сая төгрөг.

Соёл урлагийн байгууллагууд тэр дундаg музейд кино театр ашиглалтад оруулснаар үзэгчдэд Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэрийн дэглэлт, үзүүллэгтэй хослуулан дуу дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч үзэх таатай боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх музейд мэргэжил аргазүйн зөвлөгөө, чиглэл өгч ажилладаг Монголын Үндэсний музейд анхны мини кино театрыг суурилуулж байна. Ингэснээр музейн үйлчилгээ шинэ түвшинд гарч байна" гэлээ.

Мини кино театрыг Монгол Улсын хэмжээнд 14 сумын Соёлын төвд суурилуулж байгаа бөгөөд музейнүүдээс анх удаа Монголын Үндэсний музейд суурилуулж байгаа аж. Мини кино театрын нийт өртөг 44 сая төгрөг юм байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг