Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын гадаад хэргийн яам “Бид Африкийн орнуудтай ах дүүгийн харилцаатай” гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хятадын нэгэн угаалгын бүтээгдэхүүний компани видео сурталчилгаандаа хар арьст хүнийг угаагаад шар арьстан болгож байгаагаар дүрсэлсэн нь нийгмийн сүлжээгээр тарж дэлхий дахинд дуулиан тарьсан юм.

Арьс өнгөний үзлийг тод харуулсан хэмээн компанийг олон хүн буруутгаж байгаа.

Тэгвэл өчигдөр Хятадын гадаад хэргийн яамны мэдээллийн цагаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь тухайн сурталчилгааг зохисгүй агуулгатай гэж дүгнээд “Бид Африкийн орнуудтай ах дүүгийн сайн харилцаатай. Тиймээс хүмүүс уг асуудлыг зориудаар дэвэргэх гэж оролдохгүй байхыг би хүсэж байна” гэжээ. Уг сурталчилгаатай холбоотой Африкийн аль нэг орноос ямар нэг эсэргүүцэл илэрхийлээгүйг тэр нэмж хэлсэн байна.

Ер нь Хятадыг Африкийн “шинэ колоничлогч” хэмээн олон нийт харах болсон нь Хятад-Африкийн харилцааг эмзэг болгож байгаа юм.

2000-аад оноос хойш Африк тивээс олон мянган хүн Хятадад нүүдэллэн ирэх болжээ. Зөвхөн Гуанжоу хотод гэхэд 200,000 африк хүн ажиллаж амьдарч байгаа аж. Тэдний ихэнх нь албан бус шугамаар ирж бизнес эрхэлж байгаа ба компаниа өөрийн нэр дээр бүртгүүлэхийн тулд хятад эмэгтэйтэй гэр бүл болох нь нэмэгдсэн гэнэ. Тэдний бизнес ихэнхдээ хятад бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр эх орон руугаа нийлүүлэхэд чиглэдэг ажээ.

Хэрвээ та дуулиан тариад байгаа угаалгын нунтагны сурталчилгааг үзэж амжаагүй бол:

 

Эх сурвалж: Shanghaiist.com