Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад компанийн сурталчилгаа дэлхий нийтийн анхаарлыг татжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Qiaobi Detergent хэмээх нэртэй Хятадын угаалгын бодисны компанийн видео сурталчилгаа арьс өнгөний үзлийг харуулснаараа дэлхий нийтийн анхаарлыг татжээ.

Уг сурталчилгааг эхлээд зөвхөн Хятад дотроо цацсан бөгөөд хүмүүс ч төдийлөн тоогоогүй байна. Харин хэн нэг нь YouTube сүлжээнд оруулсны дараа Америк болон өрнөд Европт хүчтэй тархаж арьс өнгөний үзлийн томоохон асуудал үүсгэжээ.

Сурталчилгааны видеог олон сая хүн үзэж өрнөдийн хэвлэлүүдээр шүүмжилж эхэлсэн тул өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Qiaobi Detergent компанийхан өөрийн Вэйбо хуудсанд уучлал гуйсан мэдэгдэл гаргасан байна.

Ингээд Хятадын угаалгын нунтагны сурталчилгаа өнгөт арьстнуудыг хэрхэн “гадуурхсныг” харцгаая: