Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхбаясгалан: Оффшорын асуудалд Х.Баттулгын нэр гарсан ч би түүнийг нь мэдээлэх болно

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өчигдөр цахим хуудаснаа өөрийг нь эрүүгийн хэрэгт холбогдуулж, гадаадад гарах эрхгүй болгосон тухай мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Монгол Ньюсийн танхимд болж байна. 

Тэрбээр “Өнөөдөр хэвлэлийн баг хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлах нь зүйтэй байх. Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх гэж байсан. Хоёр дахь ангиа АНУ-ын Вашингтонд байрлалтай ОУ-ын сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар очих гэж байсан.  Тавдугаар сарын 26-ны өдөр очих ёстой байсан. Билетээ 24-ний өдөр авсан. 24-нөөс эхлээд янз янзын хүмүүс ярьж байсан. Чи Монголоос дүрвэж байгаа юм уу гэр бүлээрээ явах гэж байгаа юм уу гэх зэргээр. 

Өчигдөр оройны /2016.05.25/ 20:00 цаг өнгөрч байхад Эрүүгийн цагдаагийн газраас ахмад н.Баасанжав гэдэг хүн дуудсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, хилээр гарахыг хориглосон. Байцаалт авна гэсэн. Гэхдээ би байцаалт өгөхгүй гээд гарч ирсэн. Залилангийн хэрэг буюу 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйл ангийг надад сонсгосон. Яагаад залилан хийчихэв гэхэд 2013 онд МИАТ-тай хийсэн гэрээг гаргаж ирсэн." гэв.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МИАТ-ын зар сурталчилгааны талаар тодруулахгүй юу?

-2013 онд гэрээ байгуулсан. Үүнд өдөр тутмын 14 сонин, 40 гаруй телевизтэй байгуулсан гэрээ байсан. Энэ бол гүйцэтгэлээрээ явсан. Ямар нэгэн байдлаар залилаад, хэн нэгнээс онц их хэмжээгээр бүлэглээд мөнгө авчихсан хэрэг байхгүй.

-Оффшор данстай хүмүүсийн дунд Х.Баттулга гишүүний нэр ч бас байгаа. Та хэрэв Х.Баттулга гишүүнтэй холбоотой мэдээлэл олбол олон нийтэд мэдээлэх үү?

-УИХ-ын гишүүн Х.Баттулга оффшор данстай гэсэн мэдээлэл явж байгаа. Хэрэв тийм мэдээлэл байвал адилхан л авна, адилхан л гаргана. Тэрийг энийг гэж ялгах шаардлага надад байхгүй. 

-АНУ-руу явах зардлыг тань Х.Баттулга гишүүн гаргасан гэх мэдээлэл бас бий.

-Би С1 телевизэд сарын 15 сая төгрөгөөр нэвтрүүлгээ зардаг. Түүгээрээ амьдардаг. Тэгэхээр надад 26 сая төгрөгөөр Америк яваад ирэх боломж байна аа даа.

 

iKon.mn уг хурлыг шууд дамжуулж байгааг хүлээн авна уу.