2018/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,394.96₮
B05
УЛААНБААТАР
10°
|
B32
УЛААНБААТАР
17°
|
-2°
B32
УЛААНБААТАР
21°
|
12:00
S26
13:00
S28
14:00
S28
15:00
S28
16:00
S28
10°
17:00
S28
11°
18:00
S44
10°
19:00
S44
10°
20:00
S32
21:00
S32
22:00
S32
23:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн Сонгуулийн Хороо 35 нэр дэвшигчийг НЭМЖ бүртгэхээр болсноо мэдэгдлээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN

Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын сонгуульд бүртгэхээс татгалзсан нэр дэвшигчдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана "Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд НИТХ-д нэр дэвшигчдийг нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 2016 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хурлаар санал нэгтэй батлан гаргасан.

Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан дээрх шийдвэрт 2016 оны тавдугаар сарын 19-ний өдөр "Эх орончдын нэгдсэн эвсэл" болон "Тусгаар тогтнол, эв нэгдэл эвсэл"-ээс Сонгуулийн тухай хуулиар улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах ёсгүй тул шийдвэрээ эргэн харж эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдлийг ирүүлсэн.

Иймд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын Тарийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрийн, СЕХ-ны 2016 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,3-т орон нутгийн сонгуульд эвсэл орж болох асуудлыг нээлттэй орхисон байх тул Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд "Эх орончдын нэгдсэн эвсэл" болон "Тусгаар тогтнол, эв нэгдэл эвсэл"-ээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийн тавдугаар сарын 22-ны өдөр гаргалаа.

Ингээд нэр дэвшигчдийн материалыг шалгаж "Эх орончдын нэгдсэн эвсэл"-ээс дөрвөн нэр дэвшигчийг, "Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл"-ээс 27 нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан.

Эх орончдын нэгдсэн эвслээс таван нэр дэвшигч, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс 32 нэр дэвшигч НИТХ-ын сонгуульд оролцох материалаа ирүүлсэн аж.

Мөн НИТХ-ын 2016 оны сонгуульд сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг дахин шалгасан. 

Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501-ээс доошгүй байгаа дөрвөн нэр дэвшигчийг Ө.Мөнхбат /БЗД 9-р тойрог/, У.Даваажав /БЗД 10-р тойрог/, С.Энхбаяр /ЧД 42-р тойрог/, А.Туяабаатар /НД 45-р тойрог/ бүртгэхээр болсон" гэв.

НИТХ-ын 2016 оны сонгуульд нэмж 35 нэр дэвшигчийг бүртгэснээр нийт 273 нэр дэвшигч 45 тойрогт "хүч үзэхээр" болж байна.

 

 

x