Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна.

Одоогоор Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулав.

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж байршуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ гудамжны байршил, онцлог, талбайн хэмжээнээс хамаарч хогийн сав, сандлуудын тоо өөр өөр байх юм.

Ирэх долоо хоногт Олимпийн гудамжинд 6 хогийн сав 6 сандал нэмж байршуулна6

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба