Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

360: ICT EXPO 2016 "ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" уриан дор нээгдлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Мишээл экспо төвийн Б корпуст “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Нээлтийн ажиллагаа 11:40 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үг хэллээ. 

Мөн зохион байгуулагчид болох Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлагууд оролцов. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Мэдээллийн технологийн салбар бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн түүчээ. Харин мэдээллийн технологийн салбарынх нь түүчээ өнөөдөр нээлтээ хийж буй ICT Expo үзэсгэлэн юм. 

Манай салбарынхан нээлтээ утга төгөлдөр эхэллээ. 3D самбар дээр үзүүлж буй баримтат кино бол энэ салбарын онцлог, бөмбөрийн нүргээ бол хөгжлийнх нь хэмнэл юм. Тэр олон өнгө, бөмбөрнөөс ус цацарч буй неон гэрэлтэй тоглолт бол энэ салбар дандаа шинийг санаачилдаг, шинэ шийдэл олдгийн бэлгэ тэмдэг болж буйг та бүхэн анзаарсан байх. 

Өнөөдөр орчин цагийн мэдээлэл технологи, харилцаа холбооны салбар үүссэний 95 жилийн ойг тэмдэглэж байна. Гэхдээ Монголчууд 800 жилийн өмнө дэлхийн хамгийнх хурдан мэдээллийн сүлжээг морин өртөөгөөр байгуулж байсан түүхтэй.

Бид интернэт, гар утасгүй бол нэг хоног амьдарч тэсэх үү үгүй юу гэдэг бидний амьдралын хэрэгцээ болсон салбарын хөгжлийн түүхийг яриад сууцгааж байна. Энэ салбарт хийж бүтээсэн маш олон ажил бий. 

Монгол Улсын үе үеийн Засгийн газрууд Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаандаа хууль эрх зүйн орчинг бий болгох чиглэлээр ажиллаж ирсэн. 

Ингээд үзэсгэлэнгээ албан ёсоор нээе. Үзэсгэлэнгийн явцад та бүхнийг Хязгааргүй боломжоо хамтдаа олно гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээв. 

ICT EXPO 2016 ЗОРИЛГО

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд оршино.

Уг үзэсгэлэн 2016 оны тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй.

ICT EXPO үзэсгэлэнгийн фото зургууд

/Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг