Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байгаа талаар  МБШДСургуулийн багш, МБШТ, Гандантэгчэнлин хийдийн лам нар мэдээлэл хийлээ.

МБШТ, Шашны Их Сургуулийн багш Б.Соронзонболд "Брагри Ёнзин Дамцагдорж ламтан Түвдэд ном эрдэм сурч ирээд дөч гаруй жил Монгол нутагтаа олон шавь нарыг боловсруулж олон сүм хийд байгуулан Монголын бурханы шашны хөгжилд нэн их тус нэмэр оруулсан.

 

Барин ламын 4 дүгээр дүрийг 2011 онд Дээрхийн гэгээн Далай лам, 9-р Богд нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулж, одоо Энэтхэгийн Сэра дацанд суралцаж байгаа. Наймдугаар сарын 11-нд Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөнө.

Энэ ёслолыг угтаж олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм. Хурал тавдугаар сарын 20-ны өдөр 10:00 цагаас МБШДС-ийн хурлын зааланд эхэлнэ" гэлээ.

Барин лам буюу Брагри Ёнзин Дамцагдорж ламтан 1781 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг улаан хошуу гэдэг газар Цэвээндашийн гэрт мэндэлжээ.

Тэрээр нийт 23 боть сүнбүм 763 ном зохиол туурвисан нь Буддын гүн ухаан, анагаах ухаан, түүх намтар, бурхадыг бясалган бүтээх арга, хурлын зан үйл, сүм хийдийн жаяг дэглэм, уул овооны сан тахилга, хурлын уншлагын зан үйл, тарнийн гүн ухаан, олон бурхадыг бясалган бүтээх арга, тарнийн номын хөтөлбөрүүд, Дамдин янсан бурханы номын аймаг зэрэг чиглэлүүдээр ном бүтээлээ туурвисан байна.

Түүний ном эрдмийг бишэрч түвдийн 4-р Банчин богдин багш Лувсанданзан тэргүүтэй Түвдийн ихэс дээдэс лам нар шавь орж байсаны дээр Монголын 5,6 дугаар Богдууд болон хүрээний ихэс дээдэс лам нар догшин ноён хутагт Данзанравжаа шавь орж номын багш нь болж байжээ.