Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ИД ҮЕД 1,000 гаруй ажлын байр бий болгоно

ikon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжиж эхэлснээр 24 сарын хугацаанд 3,000 орчим шинэ ажлын байр нэмэгдэнэ. Үүний дийлэнх нь гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниудаар дамжин бий болох юм. 

“Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаа үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд одоогийн байдлаар ил уурхайгаас олборлолт хийж, үйлдвэрлэл, экспорт хийж байна. Үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох гүний уурхайн бүтээн байгуулалтыг блокчлон олборлох орчин үеийн технологи буюу аюул багатай, хамгийн үр ашигтай аргаар барьж байгуулахаар төлөвлөжээ.

Ил уурхайн үйл ажиллагаа нь олон улсын зах зээл дээрх зэсийн ханшийн хүчтэй савалгааны нөлөөлөлд бусад зэсийн уурхайнуудын адил өртсөнөөр “Оюу Толгой” ХХК-ийн борлуулалтын орлого буурах төлөвтэй болов. Компанийн зүгээс зах зээлийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжлүүлэх шаардлагыг аль алиныг нь хангах үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг бий болгоход төвлөрөн ажиллаж байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” ХХК нь зардал хэмнэх тал дээр анхаарч, бизнесийн байгууллагуудын нэгэн адил ажиллах хүчний бүрэлдэхүүнд тогтмол үнэлгээ хийх, үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажиллах хүчийг богино хугацаанд нэмэгдүүлэх зэргээр тодорхой ажлуудыг эхлүүлсэн байна. Үүний хүрээнд “Оюу Толгой” ХХК нь 100 орчим ажлын байрыг ил уурхайгаас гүний уурхайн бүтээн байгуулалт руу шилжүүлэв.

Тодруулбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын ид үед буюу ойролцоогоор зургаан сарын хугацаанд 1,000 гаруй ажлын байрыг бий болгохоор зорьж байна