Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Марубени”, СУЭК хамтран метанолын үйлдвэр байгуулна

Э.Оджаргал
2016 оны 5 сарын 18
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Японы “Марубени” корпораци, Оросын “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” буюу СУЭК хамтран нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар яриа хэлэлцээр хийж байна. Тодруулбал, нүүрснээс метанол гаргах үйлдвэрийг ОХУ-ын Хабаровскийн хязгаарын бүс нутагт байгуулах боломжтой гэж талууд үзэж буй аж. 

Оросын нүүрсний томоохон олборлогч СУЭК нь нүүрс баяжуулах үйлдвэртэй бөгөөд өөрийн эзэмших Ванино боомтоор нүүрсний экспортоо хийдэг. Тус компанийн хувьд ойрын хугацаанд эл боомтын хүчин чадлыг 20 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй. Алс Дорнод болоод Сибирийн бүс нутагт 12 уурхайгаас Оросын нийт нүүрсний олборлолтын 28%-ийг дангаар бүрдүүлж байна. 

Харин Японы “Марубени” корпорацийн хувьд Монголын Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн томоохон хүчин чадлын цахилгаан станц барих тендерт  шалгараад буй.

Зураг