Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хиллари Клинтон ном болон илтгэлээс олон саяыг олдог нь санхүүгийн тайлангаас харагджээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Ардчилсан Намын нэр дэвшигч Хиллари Клинтон

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Хиллари Клинтон 2015 оны санхүүгийн тайлангаа өчигдөр Холбооны Сонгуулийн Коммисст танилцуулсан байна.

Хиллари 2015 онд өөрийн бичсэн “Hard Choices” (Хэцүү сонголтууд) номноосоо $5 сая, нэр дэвшихээсээ өмнө тавьсан илтгэлүүдээсээ $1.5 саяыг олсон байжээ.

Тэр мөн янз бүрийн компани, хөрөнгө оруулалтын сангуудад нийтдээ $30 саяын үнэлгээтэй хувьцаа эзэмшиж байгаа юм байна.

Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Билл Клинтон 2015 онд тавьсан илтгэлүүдээсээ $5 сая гаруйн орлогыг олсон байжээ.

Хилларигийн өрсөлдөгч Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп түүний өмнө орлого, хөрөнгөө тайлагнасан бөгөөд түүнд дурдсанаар Трампын нийт хөрөнгө $10 тэрбум гэсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press