Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг ААН-үүдэд зөрчлөө арилгах үүрэг өглөө

www.ulaanbaatar.mn
2016 оны 5 сарын 18
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн хурлаар зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж үйл ажиллагаа явуулдаг  аж ахуйн нэгжүүдэд  иргэдийн гомдлын дагуу шалгалт хийсэн талаар мэдээлэл өглөө.

Шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явуулжээ.

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлж байхаар НИТХ-аас тогтоосон.

Нийслэлийн хэмжээнд нийслэлийн Автозамын газартай гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгж байгаа бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ замын цагдаагийн зөвшөөрөл авдаггүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид тодорхой мэдээлэл өгдөггүй, ачиж зөөж шилжүүлэх үйл ажиллагааг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлдэггүй гэх мэт нийтлэг зөрчилүүдтэй байсан байна.

Иймд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ээс удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд зургадугаар сарыг 1-нийг хүртэл хугацаатай үүрэг өгч энэ хугацаанд дахин зөрчил гаргавал нийслэлтэй хамтран ажиллах гэрээг нь цуцлах шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.