Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

MONTBLANC поп соёлын төлөөлөл болсон ЭНДИ УОРХОЛД зориулсан онцгой бүтээлүүдийг гаргалаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 18
Сурталчилгаа

 

 

Montblanc Great Characters Andy Warhol Special Edition: Celebrating an icon of Pop Culture

Амьд ахуйдаа поп төлөөлөл, өнөөдөр урлагийн домогт баатар болсон Энди Уорхол нь өөрийн бүтээлүүдээр урлагийг дахин шинээр тодорхойлж, дэлхий нийтэд эгшин зуур үнэлэгдэж чадсан.

 

Өдөөн хатгасан шинжтэй уран зураг, фото зураг, киногоороо домогт уран бүтээлч маань “сонгодон урлаг” ба “арилжааны урлаг”-ийн хоорондын хязгаарлалтыг эвдэн, урлагийн талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж чадсан.  

Энди Уорхолд зориулан орчин үеийн урлагт оруулсан хувь нэмэр, үлдээсэн ул мөрийг нь алдаршуулан, түүний зарим нэг алдартай бүтээлүүдийг шингээсэн Montblanc Great Characters Andy Warhol Special Edition үзгийн цуглуулга гаргалаа.

 

 

 

Optimized by JPEGmini 3.9.2.5L Internal 0x4c57c3bfУорхол нь олны танил бүтээлээс гаргасан цуврал бүтээлүүд болон 1965 онд хийсэн “Campbell’s Soup Cans series” лаазласан бүтээгдэхүүний шошгоны зургуудаараа олны танил болсон. Andy Warhol Special Edition үзэгний тагны ган материалаар хийгдсэн хэсэг дээр түүний бүтээл болох улаан лоолийн шөлний 4 янзын зургийг хоёр хоёроор нь байрлуулсан байна.

Түүний өнгөний гайхамшигт мэдрэмжийг үзэгний их биеэн дэхь хөх өнгө, амсар дахь нарийн улбар шар бөгжний тод өнгөөр илэрхийлжээ.

 

Үзэгний таг болон төгсгөл хэсэг нь энгийн лаазан савыг урлагийн бүтээл болгосон түүний бүтээлийг санагдуулна.

 

Уорхолын урлагийг үнэлэх хувийн үзэл нь уламжлалт хандлагыг санаатайгаар халж, өөрийн бүтээлийг машин адил хувилж эхэлсэн. Tүүний хувилах техникийн хамгийн чухал багажны хэлбэрээр үзэгний хавчаарыг хийсэн.  

Montblanc Andy Warhol Special Edition үзэгний 585 сорьцтой родиум бүрхүүлтэй алтан хошуун дээр түүний бүтээлүүдийн нэг болох Долларын тэмдэгийг сийлсэн нь түүний урлаг болон худалдааг хослуулах гэсэн хандлагыг илэрхийлнэ.

 

Уорхолд зориулан гаргасан тусгай коллекц нь үзэг, тосон бал, үзгэн балнаас бүрдэнэ. Урлагт хандах хувьсгал хийсэн хандлагыг илэрхийлж хэлсэн үгийг үзэгний тагны дээд хэсэгт сийлжээ: “Art is what you can get away with”.

Уг гайхамшигтай урлагийн бүтээлийг Montblanc брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүрээс  авах боломжтой.

Central Tower-ийн 2 давхар дахь

Montblanc Boutique

Утас:11320062

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.