Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой гацаанаас гарах уу?

Монголын мэдээ
2016 оны 5 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын дарга З.Энхболд "Таван толгойн" нүүрсний ордыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсныг өчигдөр Л.Эрдэнэчимэг гишүүн өргөн мэдүүлэв.

УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөл нь зургаан заалттай, нэг хавсралттай аж.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1,072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгойн ордыг ашиглах Гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг УИХ-ын тогтоолд тусгах нь зүйтэй гэж тогтоол санаачлагчид үзжээ.

Мөн энэ тогтоолын төслийг дэмжсэнээр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессын гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэнэ.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол Улсын гадаад бодлогод баримталж буй Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ гэж үзжээ.

Зураг