Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

“EXPORT TO KOREA” бизнес уулзалтыг зохион байгуулав

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

“Скай Хайпермаркет” ХХК нь Монголд анх удаа бүрэн барааны хайпермаркет Имартыг тун удахгүй нээхээр ажиллаж буй үндэсний компани билээ. Тэдний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх үндсэн бодлогуудын нэг нь Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих юм.

Энэ ажлынхаа хүрээнд БНСУ-ын Имарт сүлжээ дэлгүүрийн худалдан авалтын багийнхан болон Монгол Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд “Export to Korea” Бизнес уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгууллаа. Энэхүү ажил нь энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар эхлэсэн юм.

Нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй Солонгос Имартын худалдан авалтын багийнхан “Скай Хайпермаркет” ХХК-ийн урилгаар хүрэлцэн ирсэн. Үндэсний үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ экспортлох, гадаад худалдаа эрхлэхэд юуг анхаарах болон ямар стандарт, шаардлагыг зайлшгүй хангах ёстой талаар мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

Харин Монгол үндэсний 60 орчим компани, аж ахуйн нэгж оролцон бүрэн болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, ноолууран болон сүлжмэл хувцас, гэр ахуй, гоо сайхан, гоёл чимэглэл, жуулчдад зориулсан бараа бүтээгдэхүүнээ Имартын мэргэжилтнүүдэд танилцуулсан юм. 

Имартын Бэлэн хувцас худалдан авалтын багийн ахлах хатагтай,  Ан Ён Ми : Монгол бараа бүтээгдэхүүн чанартай байгалийн гаралтай органик гэдгээрээ онцлог байж, бидний анхаарлыг татаж чадлаа. Ялангуяа ноос, ноолууран бүтээгдэхүүн бол Имартын шаардлага, стандартаас давсан маш сайн чанартай байна хэмээсэн юм. 

Уулзалтын дараагаар Имартын худалдан авалтын мэргэжилтнүүд “АПУ” ХК, “Монос хүнс”, “Алтай кашмер”, “Говь”, “Гоёо” зэрэг үндэсний томоохон компаниар зочлон үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хувьд БНСУ руу бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч компаниудад нэгдсэн бодлого, зөвлөмж хүргүүлэх, хил, гаалиар монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход тухайн Улсын чанар стандартыг хангуулж ажиллах, хамтарсан бизнес уулзалтыг жил бүр зохион байгуулах зэргийг хариуцан ажиллахаар болсон байна. 

“Скай Хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ: Имарт нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байна. Монгол үндэсний бараа бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох боломжийг нээж өгөхийн төлөө энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.

Ийнхүү үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд маань бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой боллоо. “Скай Хайпермаркет”-ийн зүгээс МҮХАҮТ-ын хамт олон болон хэвлэл мэдээлэл, зохион байгуулахад оролцсон бүх хүн, компаниудад талархсанаа илэрхийлсэн юм. 

“Скай Хайпермарткет” ХХК “Имарт Чингис” анхны салбараа Үндэсний баяр наадмын өмнө нээхээр төлөвлөж байгаа бөгөөд эрүүл, шинэ хүнс хэрэглэгчдэд нийлүүлэхэд чанарын үсрэлт гаргана хэмээн амлаж байна.

 
 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.