Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оршуулгын тэтгэмжийг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлэв

ikon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж Тэтгэврийн сангаас олгогддог оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Одоо мөрдөгдөж буй хуулиар оршуулгын тэтгэмж 620 мянган төгрөг олгогддог байсныг 380 мянган төгрөгөөр нэмэгдүүлж нэг сая төгрөг болгожээ. 

Хуульд зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж олгодог. Харин даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно хэмээн заасан байдаг.