Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Штамп хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Буянт-Ухаа боомтоор өнгөрсөн 04 дүгээр сард манай улсын иргэн Б, Д, Б нар улсын хилээр гарсан, орсон штамп хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдсан байна.

Энэхүү зөрчлийг Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын  Буянт-Ухаа дахь газрын шалгагч Ж.Даваахүү, А.Золжаргал, Д.Эрдэнэзаяа нар мэргэшлийн өндөр ур чадвар гарган  ажиллаж, илрүүлжээ.

Мөн  Монгол Улсын иргэн Б бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг завдсан,  хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй зорчихыг завдсан иргэн Б, Л нарын зөрчлийг шалгагч Ж.Даваахүү, Н.Урантуяа, Г.Энхгэрэл нар тус тус илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газраас мэдээллээ.