Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"400 сая төгрөг хожсон баримтыг шалгаж өгөх хүсэлт цагдаагийн байгууллагад гаргасан нь үнэн"

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол 2016 оны гуравдугаар сарын 20-ны өдөр болж, өмнөх зургаан удаагийн тохиролоор тодроогүй байсан СУПЕР ШАГНАЛын эзэн тодорч, 400,000,000 төгрөгийн эзэн болсон билээ.

Тухайн үед супер шагналын эзэн болсон азтан баримтаа бүртгүүлээгүй байгааг НӨАТУС төслийн нэгжээс мэдээлж байсан.

Тэгвэл 400,000,000 төгрөг хожсоноо баталгаажуулах гэж ГТЕГ-т хандсан иргэн н.Цэенпэлийг цагдаагийн байгууллагаас хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцаасан гэх мэдээлэл гарлаа.

Энэ талаар ГТЕГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Б.Доржсүрэнгээс тодруулахад, 

"Манай байгууллагын зүгээс 400,000,000 төгрөг хожсон баримтыг шалгаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан нь үнэн. Нэгдүгээрт тухайн баримт жинхэнэ эсэхийг, хоёрдугаарт хуурамч баримт бол ямар хариуцлага тооцохыг тогтоож өгнө үү гэж хандсан байгаа" гэв.

400,000,000 төгрөгийг Амгаланд байрлах "Оргил" худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдан авалт хийсэн баримтаар хожсон гэх мэдээллийг НӨТУС төслийн нэгжээс өгч байсан юм.