Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Восточный" сансрын буудлаас хөөргөсөн анхны пуужингийн бичлэгийг Роскосмос нийтэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 17
IKON.MN
Зураг зураг

ОХУ сансарт пуужин хөөргөхдөө Казахстаны Байконурын буудлыг ашиглаж ирсэн бол саяхан Амурын хязгаарт өөрийн Восточный нэртэй буудалтай болж анхны хөөргөлтөө хийсэн юм.

Дөрөвдүгээр сарын 28-нд шинэ буудлаас хөөрсөн “Союз-2.1а” тээгч пуужин “Ломоносов”, “Аист-2Д”, “SamSat-218” гурван хиймэл дагуулыг тойрог замд хүргэжээ.

Энэ үеэр Роскосмос компани пуужингийн эх биед камер байрлуулан хөөрөхөөс эхлээд хиймэл дагуулуудыг салгах хүртэл ажиллагааг буулгаснаа интернэтэд байрлуулсан байна.

Эх сурвалж: ИТАР-ТАСС