Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдээс ирсэн ИРГЭНИЙ ХУУЛИЙН талаарх гомдлыг ҮХЦ хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нэмэлт оруулсан нь иргэд хоорондын зээлийг хариу төлбөргүй болгож улмаар зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал зэрэгт харшилж байна гэж нэр бүхий иргэд үзжээ. 

Тиймээс тэд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дээрх агуулга бүхий мэдээллийг Үндсэн Хуулийн Цэцэд ирүүлсэн байна.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.