Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Буд гарагийн нартай давхцсан шилжилтийг хамгийн тодоор буулгажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө буюу тавдугаар сарын 9-нд манай нарны системийн хамгийн дотор талд оршдог Буд гараг Дэлхийгээс харахад Нартай давхцан өнгөрөх үзэгдэл тохиосон юм.

Ийм үзэгдэл зуун жил тутамд 13 тохиолддог бөгөөд дараагийн үзэгдэл нь 2019 онд болох гэнэ. Уг үзэгдлийг мэргэжлийн болон сонирхогчдын олон дуран, камернуудаар буулгаж авсан. Дүрсэн дээр хурц гэрэлтэй нарны наагуур жижигхэн хар цэг шилжин өнгөрч байгаагаар харагдаж байгаа.

Харин энэ үзэгдлийн хамгийн өндөр нарийвчлалтай дүрс бичлэгийг Лос Анжелес хотын ойролцоох Big Bear Solar Observatory төв дэхь New Solar Telescope (NST) буулгаж авчээ.

1.6 метр диаметр линзтэй NST нь дэлхий дээр байгаа хамгийн өндөр нарийвчлалтай нарны дуран юм байна.

Эх сурвалж: NASA, Livescience