Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд Британий хатан хааны “доромжлолд” хариу барив

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хэд хоногийн өмнө Их Британий хатан хаан албаны хүмүүстэй ярилцах үеэрээ тус улсад айлчилсан Хятадын дипломатуудын бүдүүлгийг гайхаж байгаа дүрс бичлэг цацагдсан билээ.

Энэ талаар Хятадын албан ёсны эх сурвалжууд байр сууриа илэрхийлээгүй байсан бол өчигдөр анх удаа Global Times сайт энэ талаар өөрийн дүгнэлтээ нийтэлжээ. Global Times бол Хятадын эрх баригчдын дуу хоолой болдог сайт юм.

Тэнд бичихдээ “Өрнөдийнхөн өнөөдөр соёл иргэншлийн оргилд хүрээд байгаа хэдий ч тэдний хэвлэл мэдээлэл хов живээр дүүрэн, увайгүй, “зэрлэгүүдийн” хэв маягтай байна” гэжээ.

Мөн тэд “5,000 жилийн түүхтэй Дорнын соёл иргэншлээс суралцвал тэд үүнийгээ засаж чадна” гэсэн байна.

Хатан хааны хэлсэн үгийн талаар “хөшигний ард иймэрхүү санал гомдол яригдах нь гайхаад байх зүйл биш. Хятадын дипломатууд ч Британий албанынхны талаар дор дороо ийм үгс ярилцсан л байгаа” гэжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй төлөөлөгчид Их Британид түүхэн дээд хэмжээний айлчлал хийснийг хоёр тал үр дүнтэй болсон хэмээн дүгнэцгээсэн юм.

Харин хоёр хоногийн өмнө хатан хаан Хятадын дипломатуудын талаар таагүй үг хэлж байгаа бичлэгийг BBC-гийн сэтгүүлчид дэлгэсэн нь шуугиан тарьж байв.

Дэлгэгдсэн бичлэг:

Эх сурвалж: Shanghaiist