Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сү.Батболд: Оффшор компани байгуулаад данс эзэмшээд байгаа юм байхгүй

ikon.mn
2016 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
"Монгол ТВ" телевиз Ерөнхий сайд асан С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор данстай гэж зарласан. Харин өчигдөр 03:00 цагт "Panama Papers"-ээс нээлттэй болгосон материалд нэр нь байхгүй байгаа юм. Энэ талаараа мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Сү.Батболд дараах тайлбарыг өглөө.

"Бид өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийн зүгээс тайлбар хийх нь зүйтэй гэж ярилцсан. Магадгүй бидэнд цаг хугацаа авч материалаа нухацтай үзэх шаардлага байсан байхыг үгүйсгэхгүй.  Ямар ч байсан бид та бүгдтэй уулзаж тайлбар хийх ёстой гэж шийдсэн. Өчигдөр телевизээс над руу ярьсан. 

Хувьцаатай холбоотой асуудал надад байсан гэдгийг хэлсэн. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улс төрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй ч хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Бидний оролцсон энэ ажил хуулийн хүрээнд хийгдсэн бизнес гэж ойлгож байгаа. 

Оффшор компанитай холбоотой учраас бидний зүгээс тайлбар хийх хэрэгтэй.  Бату Майнинг нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Толгой компани нь эндхийн бүртгэлтэй компани байна. 

Хоёрдугаарт энэ компанид бид орохдоо нууцаар ороогүй. Энд нуух хаах асуудал байхгүй учраас нэрээрээ орсон. Бату Майнингийн 11.9 хувийг С.Батболд 2003 онд худалдаж авсан. Энэ хувийг би 18,771 доллартай тэмцэх хувийг авсан. Энэ мөнгө нь С.Батболд гэдэг хүний хувийн данснаас буюу тухайн үед Капитрон банкны данснаас авсан. Энэ бол ил тод, хуулийн дагуу ойлгомжтой худалдаж авсан хувьцаа. 2005 онд энэ компанийн үйл ажиллагаа ил тод бус болж ирсэн тул хувьцаагаа өртгөөр нь зараад гарсан. Би хувьцаа худалдаж авсан, зарсан. Түүнээс биш оффшор компани байгуулаад данс эзэмшээд байгаа юм байхгүй. Та бүхэнд тайлбар өгөхөөс гадна энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бид хууль зөрчсөн эсэхийг шалгуулна." гэв.

Д.Цогтбаатар: Надад оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Д.Цогтбаатар: Хоёр ойлголтыг андуураад байна. Оффшор данс бол байхгүй. Надад оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид манай найзууд хамт хөрөнгө оруулах уу гэж байсан.  Монгол Улсад ГХО-тай компанийн арваас доошгүй хувь нь оффшор байдаг. 

Бид тэр компанид ямар ч оролцоо байхгүй. Монголын Оюу толгой компанийн толгой компани нь оффшорт бүртгэлтэй байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан.

Харин хөрөнгө орлогын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон учраас бид мэдүүлээгүй. Надад байгаа хувьцааг би нэгд нэгэнгүй ХОМ-д оруулж өгдөг.

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

-Сүхбаатарын Бат-Очирын талаар тайлбар өгөхгүй юу. Танай дүү юу?

Сү.Батболд: Манай ах. Би өглөө утасдаж асуухад "Би шалгая" гэсэн. Манай ах 25 жил бизнес хийж байгаа хүн. Бизнесийн хүн бизнесээ хийгээд явж байгаа бол хууль ёсны асуудал. 

Мэдээж улс төрчийн ах учраас мөнгө татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хэлсэн байгаа.

ВИДЕО: Тус хурлаас iKon.mn шууд дамжуулж байна.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

 
 

Гэрэл зураг