Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Хөдөлгүүрийн тосны таван үүрэг

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 5 сарын 7
Cardoctor
Зураг зураг

Хөдөлгүүрийн тосны зориулалтыг эд ангийг тослох гэж бид сайн мэднэ. Тэгвэл дахиад 4 үүрэг үлдэж байгаа аж.

Эдгээр үүргийг мэдэж авснаар та өөрийн машины хөдөлгүүртээ илүү их анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна. Тосоо солилгүй удах, ачаалал хэт өгөх, тохироогүй тос хийх зэргээс болж эдгээр тос эдгээр гол үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс элэгдэл, хорогдол түргэсдэг байна.

ТОСЛОХ

- Хөдөлгүүрийн тос нь металл эд ангийн хоорондын үрэлтийг багасгах, гацахаас сэргийлдэг.

ХӨРГӨХ

- Хөдөлгүүрийн цилиндр болон ойр орчмын эд ангиуд маш ихээр халдаг. Тэгвэл хөдөлгүүрийн тос нь халуун цэгээс дулааныг шилжүүлдэг.

ЦЭВЭРЛЭХ

- Хөдөлгүүрийн дотор үүссэн бохирдлыг өөртөө шингээж, зөөх үүрэгтэй

БИТҮҮМЖ

- Хөдөлгүүрийн дотор үүсэх даралтыг барьж байх, алдагдуулахгүй байх үүрэгтэй.

ХАМГААЛАХ

- Утаанаас үүсэх хорт бодисын нөлөөллөөс эд ангийг хамгаалах үүрэгтэй.

Зураг