Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд тань харьяаллаараа аль ЕБС-д орох вэ? /ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ/

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг намар буюу 2016 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлийг хүргэж байна.

Нэгдүгээр ангид 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс  2010 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 

Харин 5 настай буюу 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

  • Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
  • Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.

Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон  бусад төлбөр авахгүй.

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар Нийслэлийн есөн дүүргийн Төрийн өмчийн ЕБС-ийн хамран сургах тойргийг тогтоожээ.

ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /9 дүүрэг/


2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай  27,629 хүүхэд, 10-р ангид  6,862 суралцагч элсэх судалгаа гарсан​ байна гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.