Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монголын "МОЛОНГОРОЛ"

Ч.Болортуяа
2016 оны 4 сарын 18
iKon.MN
 
Монгол Улсын экспорт 2014 онд,

 

Эдийн засгаа солонгоруулж зөвхөн уул уурхайгаас хамааралгүй улс болох тухай уриа лоозонгийн түвшинд, хурал, форумын хэмжээнд бид хэдэнтээ ярьж, олон гайхамшигтай шийдэл гаргасан ч бодит үр дүнд төдийлөн хүрч чадаагүй л байна. 

Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүний үнэ мөчлөгийн дагуу доош буухад л улсаараа хямарч энэ нь байх ёстой зүйл мэтээр эрх баригчид тайлбарласаар байгаа нь харамсалтай. 

Монголчууд бид эдийн засаг улмаар экспортоо солонгоруулах тухай олон ч жил ярилаа. Гэвч байдал ямар байгааг харцгаая. 

"The Atlas" сайтын инфографикаас та бүхэндээ хөгжингүй болон хөгжиж буй орнуудын экспорт, импортын төрөлжилтийг харуулъя. 

ТЭД ЮУ ЗАРДАГ ВЭ?

Экспортын хэсгээс бид хөгжингүй болон хөгжиж буй орнууд чухам юу зардаг талаар харж болно. 

Хөгжингүй орнуудын экспорт нь бидний хүсдэг солонгорлыг бодит утгаар нь харуулж байна. 

Гэхдээ тодруулж харвал, хөгжингүй орнууд буюу Герман, Япон, Хятад, Солонгосын экспорт цэнхэртэх буюу технологи шингэсэн электрон бараа, машин зэрэг нарийн технологи, шинжлэх ухаан шаардсан өндөр өртөг бүхий үнэтэй бүтээгдэхүүн зарж байгаа юм. 

Харин хөгжиж буй орнууд буюу Энэтхэг, Индонез, Малайз зэрэг нь уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна хөгжингүй орнуудын жишгийг дагаж технологийн бүтээгдэхүүн рүү шилжсээр байна. Мөн тэд ашигт малтмалаас гадна газар тариалангийн салбартаа ч давхар анхаарсаар. 

Харин Монголын тухайд экспортын бүтэц нь огт өртөг шингээгүй уул уурхайн түүхий эд дийлэнх нь эзэлж байгаа бөгөөд энэ  нь Орос, Казахстантай илүү төстэй харагдаж байгааг та инфографикаас харж болно. 

ЭКСПОРТ 2014 онд, 

Өнгөний тайлбар:

 

 

1.  Бүдэг шар - Мал, малын гаралтай бүтээгдэхүүн
2.  Тод шар - Хүнсний ногоо
3. Тод ногоон - Хүнс, тэжээл
4. Хар бор - Ашигт малтмал
5. Тод ягаан - Химийн бүтээгдэхүүн
6. Бүдэг ягаан - Хуванцар болон резинэн бүтээгдэхүүн
7. Бүдэг ногоон - Боловсруулаагүй болон боловсруулсан арьс, шир, үслэг эдлэл
8. Гүн ногоон - Нэхмэл эдлэл, хувцас эдлэл, бөс бараа
9. Ногоон - Гутал, малгай
10. Улаан - Мод, модон эдлэл
11. Бор шар - Шил, чулуу (боловсруулаагүй алт г.м)
12. Хар бор -Төмөр
13. Тод цэнхэр - Машины тоноглол, эд анги, электрон бараа
14. Бүдэг цэнхэр - Тээврийн хэрэгсэл
15. Тод саарал - Бусад
16. Бүдэг саарал - Үйлчилгээ

Үүнээс үзвэл Монгол шиг уул уурхай, ашигт малтмалаас бүрэн шахуу хамааралтай улс бараг алга шиг. Бүх зүйлийг монголчилж чаддаг бид экспортыг ч солонгоруулж бус Молонгоруулж чаджээ. 

ТЭД ЮУ АВДАГ ВЭ?

Импортын хэсгээс бид хөгжингүй болон хөгжиж буй орнууд чухам юу худалдан авдаг, тэдэнд ямар төрлийн бүтээгдэхүүн эрэлттэй байгаа талаар харж болно. 

Импортын бүтцийг харвал, улс орнуудын электрон бараа, машины тоноглол, эд анги, тээврийн хэрэгсэл зэрэг нь экспортод, импортод ч  эрэлттэй бараа хэвээр байгааг харуулж болно. Мөн уул уурхай тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүнийг орон бүр ямар нэгэн хэмжээгээр заавал импортолж байгааг харж байна. 

Импорт 2014 онд,

Өнгөний тайлбар:

 

 

1.  Бүдэг шар - Мал, малын гаралтай бүтээгдэхүүн
2.  Тод шар - Хүнсний ногоо
3. Тод ногоон - Хүнс, тэжээл
4. Хар бор - Ашигт малтмал
5. Тод ягаан - Химийн бүтээгдэхүүн
6. Бүдэг ягаан - Хуванцар болон резинэн бүтээгдэхүүн
7. Бүдэг ногоон - Боловсруулаагүй болон боловсруулсан арьс, шир, үслэг эдлэл
8. Гүн ногоон - Нэхмэл эдлэл, хувцас эдлэл, бөс бараа
9. Ногоон - Гутал, малгай
10. Улаан - Мод, модон эдлэл
11. Бор шар - Шил, чулуу (боловсруулаагүй алт г.м)
12. Хар бор -Төмөр
13. Тод цэнхэр - Машины тоноглол, эд анги, электрон бараа
14. Бүдэг цэнхэр - Тээврийн хэрэгсэл
15. Тод саарал - Бусад
16. Бүдэг саарал - Үйлчилгээ