Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд давсгүй хоолыг давстай болгодог цахилгаан сэрээ туршиж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Давстай хоол хүний эрүүл мэндэд муу гэлцдэг. Гэвч хүмүүс амт мэдрэх таашаалаа дагаад давснаас салж чаддаггүй.

Тэгвэл Токиод гуравдугаар сарын 24 болон энэ сарын 10-нд хоёр “Давсгүй ресторан” тус тус нээгдсэн байна.

Нэрэнд дурдсан шигээ эдгээр ресторанд ямар ч давс байхгүй, хоолнууд нь давсгүй бэлтгэгддэг. Харин хоолыг идэх сэрээ нь тусгай цахилгаан сэрээ байдаг аж.

Уг сэрээгээр хатгаж идсэн хоол хэдийгээр давсгүй ч давсаар амталсан мэт хүнд мэдрэгддэг гэнэ. Токиогийн Их Сургуулийн судлаач Хироми Накамурагийн зохион бүтээсэн сэрээгээр хоол идэх тийм ч таатай биш. Ам руугаа хийх бүртээ хооны хэсгийг хэлэндээ барьж хэсэн секунд хүлээнэ. Үүний дараа идэхэд үнэхээр хоол нь давстай мэт санагддаг. Үүний цаад шалтгаан нь сэрээнээс тодорхой гүйдэл гараар нь дамжин хэлэнд хүрч мэдрэх чадварт нь нөлөөлдөг юм байна.

Накамура бүтээсэн сэрээгээ хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй гэдгийг баталж байгаа юм. Давсгүй хоолонд дурлуулагч сэрээг энэ оны сүүлээр нийтийн хэрэглээнд гаргах гэнэ.

Эх сурвалж: Quartz