Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: iPhone 6s-ийг ХЭН ХЭН бүтээлцдэг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 13
iKon.MN

Techinsider сайт Apple компанийн сүүлд гаргасан гол бүтээгдэхүүн болох iPhone 6s-ийг хэрхэн бий болдгийг харуулсан график бүтээжээ.

Мэдээж iPhone 6s-ийн програм хангамж, дизайн, архитектурыг Калифорни дахь Apple-ын төв байранд хийдэг. Өөрөөр хэлбэл зургийг нь тэнд хийдэг гэсэн үг.

Харин эд ангиуд, тэднийг зургийн дагуу угсрах ажлыг Азид хийж байна.

График дээр харуулснаар

  • LTE Modem, Зай тэжээл, Wi-Fi module, Радио дамжуулагч, эх бие (хайрцаг буюу корпус) зэрэг эд ангиудыг Хятадын компаниуд нийлүүлдэг аж
  • A9 процессор, RAM санах ой зэрэг хагас дамжуулагч эд ангиудыг Өмнөд Солонгосын компаниуд нийлүүлдэг
  • Дэлгэц, Камер, Storage буюу өгөгдөл хадгалах байгууламжийг Японы компаниуд нийлүүлдэг гэнэ
  • Бусад эд ангиудад ашиглагддаг ховор байгалийн элементүүдийг Хятад болон Калифорни мужаас нийлүүлдэг аж.

Ингээд тал талаас ирсэн эд ангиудыг угсрах ажил Тайваний Foxconn үйлдвэрт хийгдэж шинэ iPhone 6s гар утас эзэндээ хүрэхэд бэлэн болдог байна.