1973 онд италийн алдарт дизайнер Жужиаро-ийн гаргасан дизайнаар Audi 80-ийн суурин дээр үйлдвэрлэгдэж гарчээ.
Audi 80 нь хэчбак бүхээгтэй байсан болохоор Passat-ийг арай өөр болгохоор шийдэж хойд талыг нь бага зэрэг уртасгаж шилийг нь налуулж өгсөн байна. 2-р үе нь мөн л ялгаагүй Audi 80-ийн суурийг ашиглажээ.
Үүний зэрэгцээ 4 дугуйгаар хөтлөх загвар ч гарчээ. 5-р үеэс Audi A4-тэй адил үндсэн суурьтай W хэлбэрийн шинэ хөдөлгүүртэй болж энгийн гэр бүлийн седан гэсэн статусаа өөрчлөн Volkswagen компанийн тэргүүлэх зэрэглэлийн тансаг Phaeton гэгдэх седан болон үйлдвэрлэгдэх болсон байна. Одоогийн 6-р үеэсээ Golf-ийн ах дүү зэрэгцээ автомашин гэгдэн үйлдвэрлэгдэж байна.
Эхэн үеийн Audi 80-ийн суурин дээр хийгдсэн их биеийн дагуу байрлалтай урд хөтлөгчтэй загвар. Урд крыло, хаалгууд нь Audi 80-тай адил. Эхлээд 2 ба 4 хаалгатай седан маягтай үйлдвэрлэгдэж байсан ба 5 хаалгатай хэчбак болон комби хувилбарууд нь сүүлд гарчээ. Мөн түлш бага зарцуулдаг хэмнэлттэй дизель хөдөлгүүртэй загвар нь олонд алдартай байсан байна.
1977 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийж дугуй хэлбэртэй 2 их гэрэл нь 4 болон өөрчлөгдсөн. 1978 онд бага зэргийн өөрчлөлт орж бамперийг үрэтан хуванцараар хийх болж дохионы гэрэл нь бампераас их гэрлийн хажууд шилжсэн. Мөн Бразил дахь Volkswagen-ийн үйлдвэрт үйлдвэрлэж байсан.
Volkswagen Passat B1
Хөдөлгүүр :
2-р үеийн Audi 80-ийн суурин дээр хийгдсэн, түрүү үеийн адил их биеийн дагуу байрлалтай хөдөлгүүртэй байсан бөгөөд 1984 оноос 4 дугуйгаар хөтлөх загвар гарсан.
Бүхээг нь 3 хаалгатай үйлдвэрлэгдэхээ больж 5 хаалгатай хэчбак хувилбар гарч ирсэн. 1981 онд хагас седан маягийн Santana загвар цоо шинээр гарчээ. Ингээд 1984 оноос Santana-г японд угсрах болсон байна.
VW Passat B2 - 5 хаалгатай хэчбак хувилбар
VW Passat B2
Хөдөлгүүр нь нийтлэг хэрэглэгддэг хөндлөн байрлалтай болж Audi-аас тусдаа төлөвлөгөөгөөр хийгдэх болсон байна. Урд талын нүүр нь торгүй битүү болсон онцлогтой бөгөөд хажуу толины суурь хүртэл агаарын эсэргүүцлийг бууруулахаар тооцоологдон хийгдсэн байна.
Хэчбак хэлбэртэй загвар үйлдвэрлэлээс хасагдаж, Santana загвар Passat нэрээр гарах болсон байна. Нийт өргөн нь 1700 мм-ээс өргөн бөгөөд 2 литрийн DOHC хөдөлгүүр, 2.8 литрийн VR6 гэсэн хөдөлгүүртэй гарсан.
Volkswagen Passat B3
Хөдөлгүүр :
Арал явах ангийн хувьд түрүү үеийн В3 загвартай адил. Гадна талын дизайн нь 4-р үе байна гэж харагдахаар өөрчлөгдсөн бөгөөд битүү урд нүүрэн хэсэг алга болж хаа сайгүй байдаг нүүртэй болсон байна.
Энэ үед урд нүүрний дизайн нь “happy face” гэж дуудагдах болсноор 1990-ээд оны сүүлийн хагаст Volkswagen-ын имиж маягтай болж бусад загварууд ч иймэрхүү төстэй нүүртэй болсон байна.
Хөдөлгүүр :
Дахин Audi A4 тэй ах дүү загвар гэгдэн хөдөлгүүр нь их биеийн дагуу байрлалтай урд хөтлөгчтэй болсон байна. Хэмжээний хувьд томорч А4-өөс арай том А6-аас арай жижиг, энэ хоёрын дундуур хэмжээтэй болжээ.
Седан ба вагон гэсэн 2 төрлийн загвартай бүхээгтэй. Тухайн үеийн эд ангиудын чанарыг сайжруулах Volkswagen-ийн төлөвлөгөөний дагуу автомашины чанар нэг шатаар ахисан байна.
2001 онд нилээн том өөрчлөлт хийгдэж В5.5 гэж дуудагдах гадна талын дизайн нь ихээхэн ялгаатай болж никель хром оруулга ихтэй, W8 хэлбэрийн хөдөлгүүртэй болж зэрэглэл өндөртэй загвар гарсан байна. Үндсэн загварууд нь 1.8 байснаа 2 литрийн хөдөлгүүртэй болсон байна.
VW Passat B5 wagon
VW Passat B5.5
Хөдөлгүүр :
Хэсэгчилсэн өөрчлөлтөөр :
Audi A4-тэй ах дүү машин байснаа больж, 5-р үеийн Golf-той суурь нэгтэй болсон. Хөндлөн хөдөлгүүртэй болж, их биеийн хэмжээ оврын хувьд том болсон. Хөдөлгүүр хурдны хайрцаг нь Golf-той адил болж W8 хэлбэрийн хөдөлгүүрийг тавихаа больсон байна.
Хятадад В5 загвар хүртэл Шанхайн автомашины үйлдвэрт үйлдвэрлэгдэж байсан бол В6-аас эхлэн Magotan нэрээр хятадын FAW-VW үйлдвэрт үйлдвэрлэх болсон байна. Харин Шанхайн автомашины үйлдвэр нь В5-ийн суурин дээр Lingyu нэрээр үндэсний машин болгон үйлдвэрлэж байна.
Passat CC
Volkswagen Passat 2.0 TDI (Australia)
Хөдөлгүүр :
B6 загварын өөрчлөлтөөр бий болсон, В3-аас В4-т, В5-аас В5.5 загварт өөрчлөлт орсонтой адилаар урд талын нүүрэн хэсэг нь ихээхэн өөрчлөгдсөн вагон загвар юм.
Уламжлалт дизайныг баримталсан 2010 онд Парисийн авто үзэсгэлэнд танилцуулагдаж одоо европд худалдаанд гарсан бөгөөд 2011 оны нэг сарын Детройтын авто үзэсгэлэнд тавигдан Америкийн нэгдсэн улсад худалдаалагдаж эхлээд байгаа.
Volkswagen Passat B7