Японоос орж ирж байгаа бүх машинууд аукционы үнэлгээгээр орж, түүнийхээ дагуу дуудлага худалдаанд дуудагддаг.
Аукцион хийдэг хүмүүс нь олон жил энэ ажлыг хийсэн, өндөр мэргэжлийн чадварлаг, итгэлтэй хүмүүс байх бөгөөд бүх зүйлсийг яг зөв тодорхойлон хуудсыг бөглөдөг.
Хэрвээ та шинээр машин худалдан авах гэж байгаа бол заавал аукционы хуудсыг нь нэхэж аваарай, хэрвээ өгөхөөс татгалзаж байвал хардах эрх нь танд бий.
Мөн шилэн дээр байх дуудлага худалдааны ТООГ тэмдэглэж аваад www.aleado.ru сайтад үнэгүй бүртгүүлээд аукционы хуудсыг нэхэн харах боломжтой байдаг.
Аукционы хүснэгтийн орчуулга (хадгалаад аваарай, хэзээ нэгэн цагт хэрэг болдог)
Дээр та бүхэнд орчуулгыг нь хүргэлээ. Одоо бүгдээрээ бэлэн жишээ дээр ажиллаж, уншиж суръя.
Хуудсыг тайлбарлахад хялбар болгохын тулд хэд хэд хуваасан.
1. Багцын дугаар
2. Автомашины түүх: Хувь хүний эзэмшилд байсан, түрээсэнд байсан, эсвэл өөр байдлаар ашиглаж байсныг тодорхойлдог. Энэ тохиолдолд хувь хүн эзэмшиж байсныг заасан бичиглэл байна.
3. Хөдөлгүүрийн багтаамж; сантиметр куб-ээр
4. Кузовын төрөл
5. Аукционы үнэлгээ. Үүнд:
• S, 6- Дээд оноо. Шинэ автомашин
• 5- 25,000 хүртэлх гүйлттэй автомашин
• 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой
• 4-Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно
• 3.5-Бага зэргийн сэв, хонхор, зураастай, Зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай
• 3-Нэлээд сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй ч 110 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг
• 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй
• 1-Техникийн хувьд муу машин-усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон
• 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй
• R- Осолд орж засагдсан машин
6.Салоны үнэлгээ - үнэлэхдээ латин үсэг ашигладаг.
А- өөгүй салон
В- бага зэргийн бохирдолтой
С- бага зэргийн бохирдол толботой, тамхины галд энд тэндээ түлэгдсэн
D- Бохирдол, толбо ихтэй, тамхинд их түлэгдсэн
7. Модель (манай тохиолдолд RVR байна), Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 4), Загвар (энэ жишээнд Спорт загвар гэж катаганагаар бичсэн байна) Эдгээрийг зүүнээс баруун тийш бичдэг
8. Үйлдвэрлэсэн оныг Японы он тооллоор бичнэ. Япон тооллын он дээр 88-ыг нэмэхэд манайтай таарна. Дээрх жишээнд 8 гэж байгаа нь 1996 он гэсэн үг.
Нэмэлт тоноглол
SR - люк
AW - хайлшин обуд
PS - гидро хүчлүүр
PW - цахилгаан шил өргөгч
TV - телевизор
LS - арьсан суудал
Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.
Дээр оруулаагүй тоноглолуудыг бичнэ.
Дугуйны техникийн байдал
Жишээ тайлбарыг www.minetech.blog.gogo.mn хуудсаас авч ашиглав.
ШИНЭ МАШИНАА ШАЛГАХ АРГА-КМ заалтыг нь ухраасан эсэх эсвэл өөр ямар нэгэн зүйлд нь эргэлзэж байгаа бол доорх аргаар авах гэж байгаа машинаа шалгаад үзээрэй.