Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ээжийгээ анх удаа харж байгаа хүүгийн сэтгэл хөдлөм агшин

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 4 сарын 8
iKon.MN

Вашингтон мужийн Вүүденвиллд оршин суудаг дөрвөн сартай Леопольд Уилбур хүү генетикийн ховор эмгэгтэй төрсний улмаас өөрийнхөө гарнаас цааш харж чаддагүй, харааны бэрхшээлтэй байжээ.

Харин саяхан мэргэжилтнүүд хүүгийн харааны бэрхшээлийг засах нүдний шил эцэг эхэд нь санал болгосон байна.

Хүүгийн эцэг Дэвид уг шилийг зүүлгэн хорвоо дэлхийг анх удаа харуулах онцгой агшныг камерт буулгаж авч олон нийттэй хуваалцжээ.

Нүдний шилийг зүүсний дараа хүү ээжийгээ хамгийн түрүүнд олж хараад ямар их баярлаж байгааг харах үнэхээр сайхан. Хүүгийн эцэг энэ үед уйлаад камераа арай гэж барьж байснаа ярьсан байна.

Одоо хүү хорвоог шинээр хардаг болж, тоглож наадах, гадаа гарах хүсэл нь эрс нэмэгдсэн гэж ээж нь ярьжээ.

Харааны альбинизм хэмээх энэ эмгэг нь 17,000 хүн тутамд нэг тохиолддог ба ингэхдээ эрэгтэй хүүхдүүдэд илүү их тохиолддог аж.

 

Эх сурвалж: Independent