Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Санамсаргүй хэн нэг Швед хүнтэй холбогдож ярилцах дугаар бий болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Швед улсад амьдардаг хэнтэй ч хамаагүй санамсаргүй холбогдон ярьж болох дугаар буюу “Шведийн утасны дугаар” бий болжээ.

Тус улсын аялал жуулчлалын холбоо энэ төслийг дэмжин ажиллаж байна. Та +46 771 793 336 (+46 771 SWEDEN) дугаарт залгавал санамсарүйгээр хэн нэг Швед хүнтэй холбогдох бөгөөд тус улстай холбоотой сэдвүүдээр асууж лавлаж, ярилцаж болох гэнэ.

Шведийн Аялал жуулчлалын Холбооны тэргүүн Магнус Линг “Бид Швед улсыг дэлхийн анхны өөрийн гэсэн утасны дугаартай улс болгож байгаа ба дуудлагад хариулж, өөрийгөө илэрхийлэх, санал бодлоо хуваалцах зэргээр ямар ч сэдвээр ярилцах боломжийг Шведчүүдэд олгож байгаа юм” гэжээ.

Эх сурвалж: Mashable