Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

62 настай мэргэн бууч Исламын улс бүлэглэлийн 170 гаруй гишүүнийг устгажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Цэрэг, армийн сэдвээр ажилладаг WeAreTheMighty сайтад нэгэн ахмад дайчны тухай мэдээлэл тавигдсан нь интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татжээ.

Абу Ташин гэдэг 62 настай Ирак дайчныг “Мөнгөн Мэргэн бууч” гэж хочилдог. Тэр дөрвөн дайнд орж байсан ахмад дайчин. Одоо харин Ташин Исламын улс бүлэглэлтэй тулалдаж байна.

2015 оны тавдугаар сард Шийтийн зэвсэгт дайчидтай нийлснээсээ хойш Ташин уг видео бичлэгийг хийж байх үед 173 дайсныг хөнөөснөө ярьж байжээ. Тэгвэл одоо энэ тоо хэд хүрснийг мэдэхгүй.

Түүний даалгавар нь Иракийн Махул уулсын бүсээс Исламистуудыг ухраах. Тэр одоо дайн дуусахаас өмнө амжиж аль болох олон дайсныг хөнөөхөөр хичээж байгаагаа ярьжээ.

Ташины түүх Ирак болон Сирид дайтаж байгаа олон хүмүүст урам зориг өгч байгаа гэнэ.

Эх сурвалж: WeAreTheMighty.com