Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Исландчууд офшор компанитай холбогдсон ерөнхий сайдаа огцрохыг шаардлаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

“Panama Papers” хэмээн нэрлэгдэж байгаа алдагдсан материалууд нь дэлхийн томоохон улс төрчид, алдартнууд хэрхэн олон тэрбум доллароо татвараас бултуулдаг, угаадагийг ил болгоод байгаа билээ.

Дэлхийн хэд хэдэн орны төрийн тэргүүнүүд уг хэрэгт шууд холбогдоод байгаагийн нэг нь Исландын ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон.

Түүний гэр бүлийн офшор компани Wintris эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг нь ил болсон юм.

Өчигдөр Их Британий The Guardian сониныхон түүнтэй ярилцлага хийж байгаад энэ сэдвээр асуулт асуухад бэлтгэлгүй байсан ерөнхий сайд ихэд тулгамдаж ярилцлагыг орхин гарсан байна.

Тэгвэл харьцангуй авлига багатай, хамгийн амар амгалан, хууль ёс сайн хэрэгждэгт тооцогддог Исланд орны иргэд энэ мэдээлэл задарсны дараа парламентын ордны гадаа цугларч ерөнхий сайдаа огцрохыг шаардаж эхэлжээ.

Тэд Парламентын ордон руу 00-ийн цаас, иогурт шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Mashable