Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Мөрөөдөлдөө хүрэх 30 АРГА

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

-Та ном бичмээр байна уу? Эсвэл өөрийн гэсэн дэлгүүртэй болмоор байна уу?-

Тэгвэл танд зориулан "Elite Daily"-д нийтлэгдсэн "Мөрөөдөлдөө хүрэх 30 арга"-ыг танилцуулъя.


1. ӨӨДРӨГ БАЙ

 

Аливаа зүйлийг эерэг талаас нь харж, ярих гэж хичээгээд үз. Ингэж чадваас та аливаа зүйлийг сөрөг биш, эерэг талаас нь харж чаддаг болно.

2. ТАЛАРХАЖ СУР

"Өдөр бүр гэртээ халуун хоол иднэ" гэдэг байх ёстой зүйл биш гэдгийг ойлго. Яагаад гэвэл зарим хүн өдөр бүр халуун хоол идэх, дулаахан гэрт унтах боломжгүй байдаг учраас тэр. Тиймээс гэр бүл, найз нөхөд, танилууддаа үргэлж талархаж байгаарай

3. Мөрөөдөлдөө итгэ

Таны мөрөөдөл биелэх болно гэдэгт та итгэх хэрэгтэй

4. Зөн совиндоо ИТГЭ

Таны зүрх сэтгэлийг удирдаж чадах хүн бол ЗӨВХӨН ТА гэдгийг сана. Тиймээс өөрийнхөө зөн совин, мэдрэмждээ итгэж байгаарай.

5. Зоригтой бай

Танд ямар ч зүйл тохиолдож байсан зоригтой, хүчтэй бай. Бусдаас болж та бууж өгч, шантрах ёсгүй.

6. Хиймээр байгаа зүйлээ ЯГ ОДОО ХИЙ

Цаг хугацаа сум мэт хурдан өнгөрдөг. Тиймээс "хэзээ нэг өдөр би үхнэ шүү" гэж бодож, хүссэн зүйлээ ЯГ ОДОО ХИЙЖ ЭХЭЛ.

7. Хүнлэг сэтгэлтэй бай

Танд тохиолдсон муу зүйлийг бусад руу бүү түлх. Харилцагчийнхаа сэтгэл зүй, байгаа байдлыг нь харгалзан үзсэний дараа ярилцаж байгаарай.

8. Аялалд гар

 

Бид шинэ газарт очих бүрт шинэхэн танил, соёл, түүхтэй танилцдаг. Түүнчлэн аялалд гарснаар амьдралыг өөр өнцгөөс харж, үнэлж сурдаг.

9. Цаг хугацааг УДИРД

Та хүссэн зүйлээ хийж, цагийг хөгжилтэй өнгөрүүлмээр байна уу?

Тэгвэл хүссэн зүйлдээ цагаа зарцуул. "Цаг алга. Завгүй байна" гэж бүү шалтаг хэл.

10. "Гэхдээ, Чадахгүй, Тэглээ ч гэсэн" гэсэн үгсийг БҮҮ ХЭРЭГЛЭ

Аливаа ажлын үр дүнг үзэж чаддаггүй хүмүүс л дээрх үгсийг хэлдэг. Хэрвээ та эдгээр үгсийг хэрэглээд байвал улам сөрөг үзэл бодолтой нэгэн болж хувирна гэдгийг анхаарна уу.

11. ШУДАРГА БАЙ

 

Аливаа зүйлтэй нүүр тулж, бүхий л зүйлд "үнэнч, шударга"-аар хандаж бай. Ингэснээр та өөрийн алдааг хүлээн зөвшөөрч чаддаг болно.

12. Бусдыг БАЙЛДАН ДАГУУЛ

Хэрвээ та дэлхийн ертөнцийг САЙНААР ӨӨРЧИЛМӨӨР байвал, бусдыг байлдан дагуул.

13.Өөрийгөө мөрөөдөлдөө хүрсэн гэж төсөөл

Өөрийгөө мөрөөдөлдөө хүрсэн байна гэж төсөөлөөд үз. Ингэснээр та илүү их эрч хүчтэй болж, улам хичээх болно.

14. Дуртай зүйлээ хий

Хүн чин сэтгэлээсээ хийж чадах зүйлсээ олсон үед цаг хугацааг мартдаг. Тиймээс та өөрийн хийж чадах зүйлээ олоод, түүнийхээ төлөө зүрх сэтгэл болон цаг хугацаагаа зориул.

15. Алдаанаас СУРАЛЦ

Хүн бүр алдахаас айдаг. Гэхдээ алдсан ч гэсэн гутралгүйгээр алдаанаасаа суралцдаг байх хэрэгтэй

16. Байгаагаар нь хүлээж авч сур

 

Хүн бүрт гадны нөлөөллөөс болж уурлах, шантрах, ганцаардах үе гардаг. Тиймээс та сэтгэл хөдлөлөө байгаагаар нь хүлээн авч, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж байгаарай.

17. Бүх зүйлд шалтгаан бий

Амьдралд тохиолдож буй бүх зүйл ямар нэгэн учир шалтгаантай байдаг.

18. Өөрийн бурууг ХҮЛЭЭЖ СУР

Бусдад хэт битгий НАЙД. Яагаад гэвэл, энэ хорвоо дэлхий дээр 100 хувь таны хүссэнээр байж чадах хүн чамаас өөр байхгүй учраас тэр. 

Мөн бусдыг болохгүй байна гэж дүгнэхээсээ өмнө "Миний буруу" гэж бодож сур.

19. Өдөр бүрийг ГАЙХАЛТАЙ өнгөрүүл

Өнөөдөр дахин давтагдашгүй гэдгийг та мэдэх үү?

Өдөр бүрийг гайхалтай өнгөрөөх үү, нэгэн хэвийн амьдралаар өнгөрөөх үү гэдэг таны сонголт.

20. Чөлөөтэй СЭТГЭ

Та хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд аливаа зүйлийг нэг өнцгөөс биш, олон өнцгөөс нь харж чаддаг байх хэрэгтэйИнгэснээр танд төсөөлшгүй БОЛОМЖУУД гарч ирэх болно.

21. Үргэлж аливаад СУРАЛЦ

Бид зөвхөн сургуульд л сурдаг гэж бүү бод. Хүнтэй ярих, сайн үйлсийн аянд туслах, аялалд гарах зэрэг туршлагуудаас ч гэсэн бид суралцаж байдаг. 

22. Хүн бүрээс суралц

Бидэнд бие биеэсээ суралцах зүйлс их бий. Тиймээс хүн бүрээс суралцаж байгаарай.

23. Хүний сайн талыг ҮНЭЛж сур

 

Хүмүүсийн сайн талыг үргэлж харж, үнэлж бай. Ингэж чадвал та хүмүүсийн дутагдалтай тал, буруу үйлдлийг нь харахаас илүү сайн талыг нь үнэлж сурна.

24. Эрх чөлөө, хангалуун амьдралд итгэ

Эрх чөлөө элбэг дэлбэг байдлаас бий болдог. Гэхдээ энэ нь мөнгийг хүссэн зүйлдээ зарцуулна гэсэн үг биш. 

Та амьдралд талархалтай хандсанаар өөрийгөө чөлөөлж, бусдыг чөлөөтэй амьдрахад тусалснаар хангалуун амьдралыг бий болгож чадна. 

25. Хэрэгтэй болон авахыг хүссэн зүйлсээ ялгаж сур

Та дуртай дэлгүүртээ ороод энийг, тэрийг ч авмаар байна гэж боддог уу? Авахыг хүссэн зүйлээ авсан ч дараа нь хэрэглэхгүй байна уу?

Тэгвэл өнөөдрөөс эхлэн "Энэ зүйл үнэхээр надад хэрэгтэй юу" гэж асуусны дараа худалдан авалт хийгээрэй.

26. Мөнгөөр бүх зүйлийг худалдаж авч чадахгүй

Мөнгөөр хэзээ ч хүсэл мөрөөдөл, зорилго, хайр, хүсэл тэмүүлэл, аз жаргал гэх мэт нүдэнд харагдахгүй зүйлсийг худалдаж авч чадахгүй гэдгийг ойлго.

27. Хүн бүрт адилхан ЧАДВАР бий

Энэ дэлхийд 10 хуруу тэгш хүн гэж байхгүй. Зарим хүмүүс "Надад ийм, тийм авьяас байсан бол" гэж боддог. Гэтэл хүн бүрт адилхан чадвар бий. Гагцхүү тэр чадвараа зөв ашиглаж байна уу гэдэг нь чухал.

28. Хэзээ ч битгий бууж өг

Хэрвээ та бууж өгвөл хэзээ ч амжилтад хүрч чадахгүй.

29. Тэвчээртэй бай

Зарим хүмүүст зорилгодоо яаж ч хичээгээд хүрч чаддаггүй. Яагаад гэвэл тэд зорилгынхоо төлөө тэвчээр гаргаж чадаагүй учраас тэр. 

Тиймээс та ямар ч үед шантралгүй, тэвчээртэй байж сураарай.

30. Бусдад нөлөөл

Эргэн тойронд байгаа хүмүүст өөрийгөө хэрхэн мөрөөдлийнхөө төлөө хичээж байгаа гэдгээ харуул. Ингэснээр хүн бүр тань шиг мөрөөдөлтэй болж, хичээхийг хүсэх болно.

Эх сурвалж: elitedaily.com