Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Монгол багш нар НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ лабораторид судалгаа хийж эхэллээ

БСШУСЯ
2016 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Нагояагийн их сургуулийн професор, Нобелийн шагналт Амоно Хирошигийн лабораторид Монгол багш нар хамтарсан судалгаа хийж эхэлжээ.

Тухайлбал, МУИС-ын багш Б.Болортуяа “Монголын ургамлаас биологийн идэвхит нэгдлийг илрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх нь” чиглэлээр Рикен судалгааны төвд, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, багш нарын баг сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Нобелийн шагналт професор Амоно Хирошигийн лабораторид тус тус судалгаа хийж байна.

Үүнээс гадна багш, судлаач нарын сургалт, судалгааны ур чадварыг бэхжүүлэх зорилгоор 2015 онд магистр, доктор, зэргийн бус сургалтанд нийт 43 хүн хамруулжээ.

 

Мөн Япон улсын их, дээд сургуулийн 34 професор Монгол Улсад хүрэлцэн ирж туршлага солилцон хамтарч ажилласан байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Япон улсад инженерийн чиглэлээр хоёр ч сургууль төгссөн болохоор шинжлэх ухаан, технологиор дэлхийд тэргүүлэгч Япончуудтай илүү ойр хамтарч ажилладаг. Тиймдээ ч тэдний нөөц бололцоог ашиглан манай улсын шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт өндөр ач холбогдолтой энэ хамтын ажиллагааг өнгөрсөн онд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ эхлүүлсэн байна.

Нобелийн шагналт професор Амоно Хироши түүний урилгаар манай улсад гурав хоногийн хугацаатай ирсэн. Өчигдөр инженерийн чиглэлээр сурч байгаа оюутан, багш нарт “Дэлхийг лед гэрлээр гэрэлтүүлэх нь” сэдэвт лекц уншсан. Энэ үеэрээ Монгол эрдэмтэн, багш, оюутнуудтай хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх боломж олгосонд талархал илэрхийлсэн юм.