Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Галдан бошгот"-д 83 айл орон сууц ТҮРЭЭСЛЭХ эрхтэй боллоо

ikon.mn
2016 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан билээ.

Энэхүү хөтөлбөрийг “Аймаг бүрт 1,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар Увс аймагт баригдсан 105 айлын орон сууцны “Галдан бошгот хороолол”-ын 84 орон сууцанд “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу шалгаруулах ажлыг ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг ахлагчтай томилолтын баг 2016 оны гуравдугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд эхлүүлэн зохион байгууллаа.
 

Тус аймагт нийт 400 гаруй иргэд бүртгүүлснээс журмын шаардлага хангасан материалтай 83 иргэн шинэхэн баригдсан “Галдан бошгот хороолол”-д орон сууц түрээслэх эрхтэй боллоо.

Шалгаруулалт
  1. Төрийн албан хаагч
  2. Залуу гэр бүл
  3. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувийн байгууллагад ажиллагсад
  4. Өрх толгойлсон эцэг эх болон 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
  5. Байгалийн гамшигт нэрвэгдсэн орон гэргүй өрх
  6. Тэтгэвэр тогтоолгосон Ахмад настан
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалаар явагдлаа.

 

Эх сурвалж: Төрийн Орон Сууцны Корпораци