Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХОВДод 94 айл түрээсийн орон сууцанд ОРЛОО

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр хөдөө орон нутагт амжилттай хэрэгжиж байна.

Дархан-Уул аймгаас эхэлсэн уг хөтөлбөр Увс, Ховд аймагт үргэлжилж иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулж эхэллээ.

Ховд аймагт гуравдугаар сарын 21,22-ны өдрүүдэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг авч, 23-ны өдөр нэмэлт материалыг 15:00 цаг хүртэл хүлээн авч ажиллажээ.

Давхардсан тоогоор 650 иргэн материалаа өгснөөс журмын шаардлага хангасан 140 иргэний материалыг сугалаанд хамруулсан байна.

Сугалаа гуравдугаар сарын 24-нд явагдаж 94 иргэнд түрээсийн орон сууцанд амьдрах батламжийг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга гардуулан өгчээ. 

Мөн Дархан-Уул аймагт 84, Увс аймагт 84 иргэн батламжаа авчээ.

Харин нийслэл Улаанбаатарт түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг ирэх дөрөвдүгээр сард явуулах аж.

 

Эх сурвалж: ТОСК