Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Түрээсийн орон сууцанд 600 орчим ахмад бүртгүүлжээ

ikon.mn
2016 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг зорилтот долоон бүлэгт ангилж 350 айлын орон сууцны квотыг хувилан олгохоор болсон.

Тодруулбал, ахмад настнуудад 350 айлын орон сууцнаас 15 хувийн квот олгох буюу нийт 52 айлын орон сууцыг хуваарилан олгох юм.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг бүлэг тус бүрээр ангилж бүртгэх хуваарийг өдөр заан бүртгэж байгаа билээ. Тодруулбал, ахмад настнууд гуравдугаар сарын 21, 22-ны өдөр бүртгүүлсэн бол гуравдугаар сарын 23, 24-ний өдөр залуу гэр бүлүүд бүртгүүлэх юм. /хүснэгтээр хавсаргав/

Өнгөрсөн 2 өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 1,150 ахмад настан хандсанаас 600 орчим нь журмын шаардлага хангаж материалаа бүрдүүлж өглөө. Эдгээр ахмадуудын материалыг нягтлан шалгаж сугалаанд оруулах юм.

 

Эх сурвалж: Төрийн Орон Сууцны Корпораци