Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухогийн болгоомжгүй үйлдэлд сануулга өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагийн барилдааны үеэр өрсөлдөгчөө дэвжээнээс хэт хүчтэй түлхэж гаргасны улмаас дэвжээний хажуугийн шүүгч гэмтсэн тул ёкозуна Хакуход сануулга өгсөн байна.

Японы Сүмогийн Холбооны шүүлтийн салбарын захирал Исегахама дээрх асуудлаар Даваа гарагт аман сануулга өгсөн гэжээ.

Ням гарагт болсон барилдаан дээр Хакухо өрсөлдөгч Ёшизакег дэвжээнээс гарсан хойно нь нэмж түлхэснээс дэвжээний хажууд шүүгч хийж байсан 54 настай, экс секиваке Изүцүг дарж гэмтээсэн байна. Шүүгчийг даруй эмнэлэгт хүргэхэд дунд чөмөг нь гэмтсэн байсан тул гурав хоног хөдөлгөөнийг нь хорихоор болжээ.

Исегахама “тэр илүү үйлдэл нь ямар аюултайг гүйцэд ойлгох ёстой. Үүний төлөө зэмлэл хүртэх нь гарцаагүй” гэсэн байна.

Хакухо ч буруугаа хүлээж “хүн гэмтээсэн нь уучилж болшгүй асуудал. Дэвжээн дээр гаргадаг энэ алдаагаа би засах ёстой” гэжээ.

Хакухо нь дөрөв дэх өдрийн барилдаанд маегаширагийн хоёрт бичигдсэн Окиноумиг мөн дэвжээнээс хэт хүчтэй унагаж шүүлтийн салбарын дэд тэргүүн Фүжишимагаас зэмлэл хүртэж байсан юм.

Фүжишима тэр үед “Ёкозуна байна уу, жонокучи байна уу хамаагүй, буруутай бол буруутай” хэмээн ёкозунагийн үйлдлийг шүүмжилж байжээ.

Эх сурвалж: Japan Today