Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр монгол хүн САНСАРТ НИССЭН ТҮҮХЭН ӨДӨР

Б.Дөлгөөн
2016 оны 3 сарын 22
iKon.MN
 

Өнөөдрөөс 35 жилийн өмнөх энэ өдөр 1981 оны 3 сарын 22-нд Ардын армийн ахмад Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын Байконурын сансрын станцаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамтаар Союз-39 хөлгөөр сансарт гарч Салют-6 станцтай холбогдсон юм.

Тэд сансарт нийтдээ 7 хоног 20 цаг 42 минутыг өнгөрөөж дэлхийг 124 удаа тойрон дэлхийдээ амжилттай газардсан байдаг. 

Ж.Гүррагчаа сансарт ниссэнийхээ дараа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар, ЗХУ-ын баатар, Хошууч генерал цолоор шагнагдсан монголын бахархалт эрхмүүдийн нэг билээ.