Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлхийн 10 улсын "ШИРЭЭНИЙ СОЁЛ"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сэрээ, хутга зэрэг ширээн дээр хэрэгтэй эд зүйлсийг үйлдвэрлэдэг "Langfords" компани дэлхийн 24 улсын "Ширээний соёл"-ыг зурган хэлбэрээр нэгтгэжээ. 

Үүн дотроос бид сонирхолтой 10 улсыг сонгон танилцуулж байна.

ЖИЧ: Зурган дээр улс бүрийн "Ширээний соёл"-ыг "ALWAYS", "NEVER" гэсэн хоёр хэсэгт хуваан товчхон тайлбарласан. Always хэсэгт тухайн улсад хоол идэхдээ мөрдөх ёстой зүйл, Never хэсэгт хэзээ ч хийж болохгүй зүйлийг бичжээ.

Ингээд дэлхийн 10 улсын "Ширээний соёл"-той танилцана уу.


1. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

 

Хийх ёстой: Зүүн гартаа сэрээ, баруун гартаа хутгаа барих

Хийж болохгүй: Амандаа хоол зажлангаа ярих


2. Тайланд 

 

Хийх ёстой: Олуулаа хоол идэж байгаа үед хамгийн баян хүн нь хоолны тооцоог хийх

Хийж болохгүй: Хоолны тавгандаа савхаа үлдээхгүй байх. Яагаад гэвэл энэ нь "ҮХЭЛ" гэсэн утга илэрхийлдэг гэнэ.


3. Герман 

 

Хийх ёстой: Тухайн хоолыг хийж өгсөн хүнд хүндэтгэл үзүүлж, сэрээгээрээ аль болох их хоол тавган дээрээ авах

Хийж болохгүй: Салатны байцааг зүсэж идэх биш, сэрээ ашиглан нугалж, ороож идэх 


4. Египет

 

Хийх ёстой: Аяганы суурь тавганд хальж асгарах хүртэл хэмжээний цай аягалж өгөх 

Хийж болохгүй: Хооллож байхдаа бусдын хоол руу харах


5. Испани 

 

Хийх ёстой: Зөвхөн сэрээ, хутга ашиглах. Гараараа хоол идэх нь тун ховор үзэгдэл.

Хийж болохгүй: Талхаа шөлөнд дүрж идэх нь хамгийн БҮДҮҮЛЭГ үйлдэл


6. Франц 

 

Хийх ёстой: Талхыг бүхлээр нь хазлах биш, жижиг жижгээр хуваан тасдаж идэх

Хийж болохгүй: Талхан дээр бяслаг түрхэх


7. ОХУ

 

Хийх ёстой: Бэлгэнд цэцэг өгөх гэж байгаа бол заавал СОНДГОЙ тоотойгоор өгөх

Хийж болохгүй: Архийг ямар нэгэн зүйлтэй хольж уух. Тэр ч байтугай мөстэй хольж болохгүй.


8. Өмнөд Африк

 

Хийх ёстой: Гэртээ хоолонд урьсан хүнд баярласнаа илэрхийлж бяцхан бэлэг бэлдэх

Хийж болохгүй: Гуталтайгаа хооллох нь бүдүүлэг үйлдэл. Түүнчлэн хоол идэж байхдаа ширтэлцэхээс зайлсхийгээрэй.


9. Этиоп 

 

Хийх ёстой: Та зөөгч дуудах бол алгаа ташаарай.

Хийж болохгүй: Хоол идэж байхдаа хуруугаа долоох нь хамгийн БҮДҮҮЛЭГ үйлдэл


10. Монгол 

 

Хийх ёстой: Аяга барихдаа дээш харуулсан алган дээрээ тавина.

Хийж болохгүй: Сүү болон цагаан идээг асгах нь муу ёр гэж үздэг.

Эх сурвалж: langfords.com