Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

3,085 иргэний зээлийг НАЙМАН хувиас ТАВАН хувь рүү шилжүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдээс 5 хувийн ипотекийн зээлээр 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн банкууд дээрх байршилд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3,085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүүтэй  ипотекийн зээл рүү шилжүүллээ.



Өчигдрийн /2016.03.15/ байдлаар шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 8 хувийн орон сууцны ипотекийн зээлээр 698 иргэнд 43.1 тэрбум төгрөгийн зээл шинээр олгохоор болсон гэж Монголбанкнаас мэдээллээ.