Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мэтгэлцээний үеэр Дональд Трамп эрхтнийхээ хэмжээг зарлав

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Детроитод болсон Бүгд Найрамдахчуудын мэтгэлцээний үеэр нэр дэвшигч Дональд Трамп бас нэг шуугиан тарив.

Тэр энэ удаагийн сонгуулийн явцын туршид олон дуулиант мэдэгдэл хийж Америкчуудыг алмайруулж байсан бол өчигдөр тэр дахин нэг хэм хэмжээг даван гарчээ.

Дараалсан олон мэтгэлцээнд улайрсан нэр дэвшигчид өрсөлдөгчдөө янз бүрээр хэлэх нь бий. Өнгөрсөн Ням гарагт Виржиниад болсон сонгуулийн кампанит ажлын үеэрээ сенатор Марко Рубио өрсөлдөгч Трампаар даажигнасан мэдэгдэл хийж байжээ. Тэгэхэд тэр Трампын гарны тухай “түүний гарны хэмжээ маш жижиг, 1,57 см өндөртэй хүнийх шиг. Жижиг гартай эрчүүдийн тухай юу гэж ярьцгаадгийг мэдэх үү?” гээд үгээ хэсэг завсарласны дараа Рубио “Тийм хүнд итгэх аргагүй” гэж хэлж байжээ.

Тэгвэл өчигдөр Трамп үүнд хариулт өгөхдөө “тэр миний гар руу довтолсон. Хэн ч өмнө нь миний гарны тухай ингэж ярьж байгаагүй. Миний гарыг харцгаа! Тийм жижиг байна гэж үү?” гээд “Рубио хэрвээ гар нь жижиг бол өөр нэг юм нь бас жижиг байх ёстой гэсэн. Надад тийм асуудал байхгүй гэдгийг би баталж байна” гэжээ.

Энэ мэдэгдлийн дараа Google-ын хайлтанд “trump penis” гэсэн түлхүүр үгтэй хайлтын хэмжээ огцом өссөнийг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Verge