Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Солгой хүмүүсийн тухай нууц нь тайлагдаагүй ЗУРГААН БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хүн яагаад солгой гар давамгайлсан үйлдэлтэй болдгийн нууцыг эрдэмтэд тайлах гээд чадахгүй байгаа.

Хүн төрөлхтний 10 орчим хувь нь солгой гэдэг. Тэгвэл солгой гарны тухай одоо болтол эрдэмтэд нууцыг нь тайлж чадахгүй байгаа баримтуудыг хүргэж байна.

  • Ихрүүд солгой байх нь түгээмэл. Шалтгааныг нь тодорхойлж чадаагүй.
  • Хоёулаа солгой эцэг эхээс солгой хүүхэд төрөх магадлал 26.1 хувьтай байдаг бол хоёул зөв гартай эцэг эхээс солгой хүүхэд төрөх магадлал 9.5 хувь байдаг.
  • Ихэнх амьтанд аль нэг гар/хөлөөрөө давамгай үйлдэл хийх үзэгдэл байдаггүй. Харин хүнтэй хамгийн ойр төрөл болох шимпанзе л өөр байдаг гэнэ. Хүмүүсийн 90 хувь зөв гартай бол шимпанзегийн 70 хувь зөв гартай.
  • Тоть шувуунд аль нэг сарвуугаа түлхүү ашиглах үзэгдэл байдаг. Нэгэн судалгаагаар Австралийн 320 тоть шувууны 47 хувь нь хоол хүнсээ зүүн сарвуугаараа шүүрдэг бол 33 хувь нь баруун сарвуугаараа, үлдсэн нь аль нэгийг нь онцлохгүй байжээ.
  • Судлаачид хүний зөв, солгой байх нь эхийн хэвлийд байхаас бүрэлддэгийг тогтоожээ. Эхийн хэвлийдээ байгаа 75 урагийн эрхий хуруугаа хөхөх хэлбэрийг судлаад 10 жилийн дараа харьцуулахад баруун гарын эрхий хуруугаа хөхөж байсан ураг 100 хувь зөв гартай хүмүүс болсон бол зүүн гарын эрхийгээ хөхөж байсан урагийн 67 хувь нь солгой гартай хүмүүс болсон байжээ.
  • Сонирхуулахад нэрт гитарчин Жими Хендрикс солгой байсан ба тэр зөв талтай гитарыг эргүүлж бариад тоглодог байжээ. Солгой хүмүүсийг ихэвчлэн хөгжмийн авьяастай, урлагийн мэдрэмжтэй гэсэн ойлголт байдаг ч шинжлэх ухаан үүнийг баталж чадаагүй байна.

 

 

Эх сурвалж: Business Insider