Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТОСК: ТҮРЭЭСИЙН орон сууцанд орох иргэдийг журам батлагдангуут бүртгэнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 2 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталж албан ёсоор танилцуулсан билээ.

Яамнаас гаргасан журмын дагуу түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг төрийн Орон Сууцны корпораци /ТОСК/ батлахаар ажиллаж байна.

ТОСК нь тус нарийвчлагдсан журмыг батлагдмагц цаг алдалгүй олон нийтэд www.tosk.gov.mn сайтаар дамжуулан  мэдээлнэ.

Энэхүү журам батлагдсаны дараа бүртгэл эхлүүлэх хугацааг жич зарлана.

Бүртгэл зарласан өдрөөс эхлэн журмын дагуу иргэдийн хүсэлтийг хүлээн авах болсноо ТОСК-оос мэдэгдлээ.

БХБЯ-аас баталсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”