Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Арьсны ургацагийг авах хялбар арга

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хүзүү, суга зэрэг хамгийн их үрэгддэг арьсны хэсгүүдэд ургацаг бий болдог нь хүмүүсийн хувьд таагүй асуудал байдаг.

Тэгвэл ийм ургацагийг эмчид очилгүйгээр гэрийн аргаар авах арга байдаг ажээ.

“Quantum Paleo” номын зохиолч, доктор Дуг Уиллен энэ талаар дараах зөвлөгөөг өгч байна.

 

Арьсны ургацагийг аюулгүй, энгийн аргаар авахад алимны уксус (Apple Cider Vinegar) байхад хангалттай. Хөвөнд алимны уксусыг шингээгээд ургацагийг зөөлөн үрнэ. Ургацагт шингэтэл нь үрэх ба энэ үйлдлийг хоногт 2-3 удаа хийх хэрэгтэй. Ингэж чадвал долоогоос дээш хоногийн дараа ургацагийн өнгө аажмаар хувирч, эцэстээ өөрөө унадаг байна.

Анхаарахад алимны уксус нь хүчиллэг бодис тул үрэх үед арьсанд загатнах, хорсох мэдрэмж төрнө. Үүнийг багасгахын тулд усаар шингэлж болно гэжээ.

Үүнээс гадна алимны уксусаар зарим мэнгийг ийм аргаар арилгаж болох гэнэ. Харин үүний тулд уксусыг мэнгэтэй хэсэгт сайн нэвчих хүртэл хурууны туузан наалтаар тогтоож өгөх ёстой ажээ.

 

Эх сурвалж: Littlethings.Com