Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлээ салга, тэгээд мөнгө ав

Н.Пунцагболд
2016 оны 2 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын бүхий л мөнгийг халамж маягаар өгөөд, үрээд дуусгасан МАН-ынхан дахиад нэг шинэ хуулийн төсөл санаачилж байгаа сурагтай. Халамжийн маягтай хууль шүү дээ. Цагтаа иргэн бүрт 21 мянган төгрөг тараасан.

Сардаа нэг хүнд өгсөн 21 мянган төгрөг үнэндээ ганц, хоёр шил архины л үнэ шүү дээ. Түүний оронд тэр мөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол өнөөдөр бид цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж хонон өнжин дугаарлаж, сугалаа сугалж азаа үзэх гэж үгээ, үсээ зулгааж суухгүй л байлаа. 

Дараа нь шинээр гэр бүл болж байгаа залуучуудад баахан мөнгө тараасан. Гэрлэлтээ батлуулсан болгонд л 500 мянган төгрөг өгөө биз дээ. Үнэхээр хайр сэтгэлтэй гэр бүлийн холбоо үүсгэж байна уу, мөнгө авахын тулд гэрлэлтээ батлуулсан уу гэдгийг нь хянаж, шалгаагүй. Үнэндээ тийм боломж ч байгаагүй.

Уг нь 500 мянгыг өгөхдөө нэг хүүхэдтэй энэ тэр гэж шалгуур тавьсан бол өөр хэрэг. Гэвч тэд зүгээр л хагас сая төгрөг хэн дуртайд нь өгч, тоглосон. Тэр мөнгөөр зам барьсан бол олон биш юм аа гэхэд ядаж л ганц хоёр аймгийн төвийг аль эрт Улаанбаатар хоттой засмал замаар холбочихож болох байлаа.

Гэтэл тэгээгүй, зүгээр л иргэдэд таалагдах гэж баруун солгойгүй мөнгө тараасан. Одоо бүр болиод, гэр бүлээ цуцлуул, тэгвэл мөнгө өгнө гээд бараг л хэлчихлээ. Тодруулбал, ганц бие эцэг, эхчүүдэд халамж олгох тухай хууль санаачилж байгаагаа МАН-ын бүлгийн дарга нь мэдэгдээдэхлээ.

Гэр бүл салалтыг дэмжсэн бодлого. Ёстой л “Гэрлэвэл 500 мянган төгрөг өгнө” гэж баахан хүмүүст мөнгө тараачихаад, одоо салбал дахиад өгнө гэж яриад сууж байна.

Нэр бүхий гишүүд боловсруулж байгаа юм уу даа, янз нь. Үүнийг нь сонссон зарим нэг нөхдүүд маш сайн хууль санаачиллаа. Одоо л өрх толгойлсон эцэг, эхчүүдийн амьдрал дээшлэх нь гэж золигтож байна лээ. Гэтэл яг начир дээрээ зүгээр л улсын мөнгөөр тоглох гэсэн тэнэг үйлдэл.

Гэр бүл салалтыг дэмжсэн бодлого. Ёстой л “Гэрлэвэл 500 мянган төгрөг өгнө” гэж баахан хүмүүст мөнгө тараачихаад, одоо салбал дахиад өгнө гэж яриад сууж байна. Яаж тэнэгтэхээрээ ийм санаа толгойд нь орж ирдэг байна аа.

Хоёр хүүхэдтэй гэр бүл байлаа гэж бодъё. Гэрлэлтээ салгаад, нэг нэг хүүхдээ  авахад л өрх толгойлсон эцэг, эх хоёр гараад ирж байгаа юм. Ердөө л гэрлэлтээ цуцлуулаад л гүйцээ. Ингээд л халамж аваад хэвтчихнэ дээ. Хэрвээ үнэхээр шаардлагатай гэвэл эргээд гэрлэлтээ батлуулчихна биз. Эвлэрлээ, үр хүүхдээ бодлоо гээд л гүйцээ. Ядаад байх юм ерөөсөө байхгүй.

Ганц бие эцэг, эхчүүдэд халамж олгох тухай хууль санаачилж байгаагаа МАН-ын бүлгийн дарга нь мэдэгдээдэхлээ.

Гол нь төр засаг зүгээр мөнгө өгье гэхэд ухаан гаргаад авчихгүй хүн гэж хаана байх билээ. 500 мянган төгрөгийн төлөө хоорондоо тохиролцоод суучихаж чадаж байгаа юм чинь гэрлэлт цуцлуулахад л бол ядаад байх юм алга. Тэр дундаа МАН ахиухан мөнгө амлавал энэ санааг хэрэгжүүлэхийг хичээх хүн хангалттай олон олон олдоно. Магадгүй Монголд албан ёсны бүртгэлтэй, баталгаатай гэр бүл ч үлдэхгүй байж магадгүй шүү. 

Өнөө цагт ажил хийгээд, амьдралаа өөд нь татахын оронд нэн ядуу гэсэн ангилалд багтаж, хоолны талон ч болов авах хүсэлтэй хүмүүс дүүрэн байхад. Монголчууд ийм л тэжээлийн мал шиг болчихсон. Тийм болгосон нөхдүүд нь МАН-ынхан гээд хэлчихэд хатуудсан болохгүй байх.

Ард түмэнд төрөөс халамж өгөхгүй л бол амьдарч чадахгүй гэдэг бодлыг тэдний тархинд хэн нь ингэтэл гүн гүнзгий суулгаад өгчихөв, бүү мэд. 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө гаргасан мөрийн хөтөлбөрийг нь нэг хараарай. Тийм ч мөнгө өгнө, ингэж ч тэтгэмж олгоно. Ийм ч байдлаар халамжилна гэсэн амлалтууд дүүрэн байгаа. Улсдаа нефть боловсруулах үйлдвэр барихын хэрэггүй, түүний оронд мөнгийг нь мянга мянгаар нь ч хамаагүй тараагаад өгсөн нь дээр. Ард иргэд ядаж нэг өдөр автобусанд сууг гэж боддог бололтой юм. 

Тэгсээр байгаад иргэд ч гэсэн зам барьж яана. Ашгаа өгтөл өдий. Тэгсэн дор бол иргэн бүрт 21 мянган төгрөг өгчихсөн нь дээр байсан юм. Тэгж ч мөнгө өг, ингэж ч халамжил гээд л  үглээд байх. Тэгээд ажил хийх сонирхолгүй. Угаасаа “Ядуу хүн гэдэс цатгалан бол ажил хийдэггүй” гэдэг үг байдаг даа.

Сарынх нь хоолны мөнгийг төрөөс өгчихөөр яаж ажил хийж, ахиж дэвшихийг бодох билээ. Ходоодоо цатгаад л болоо. Халамж ийм л байдал руу чирч байна. Гэтэл дахиад л халамж өгөх хуулийн төсөл санаачилна ч гэх шиг. Сонгууль болох гэж байгааг мэдэж байгаа. Ард түмэнд таалагдах хэрэгтэй л байх. Гэхдээ ингэж улсаа, иргэдээ амьд үхдэл болгох шаардлага юу байна. 

МАН-ынхаан. Саяхан статистикийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны нэгдүгээр сард төрсөн эхчүүдийн тоо жилийн өмнөхөөс даруй 400-гаар буурчихсан байна билээ. Монголчууд бид гурван саяулаа болох гэж 30 жилийг туулсан. Одоо дөрвөн саяулаа болчихмоор байна.

Арай ч дээ. Тэртээ тэргүй  өрхийн тэргүүн нь нас барсан айлд тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж өгдөг. Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ч тодорхой хэмжээд тэтгэмж өгч байна. Цаашлаад нэн ядуу энэ тэр гээд ч халамж хүртэж л байгаа шүү дээ. Түүний оронд хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого гаргаж, хууль санаачилсан нь дээр юм биш үү, МАН-ынхаан. Саяхан статистикийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны нэгдүгээр сард төрсөн эхчүүдийн тоо жилийн өмнөхөөс даруй 400-гаар буурчихсан байна билээ.

Монголчууд бид гурван саяулаа болох гэж 30 жилийг туулсан. Одоо дөрвөн саяулаа болчихмоор байна. Гэтэл энэ янзаараа дөрвөн сая болтол дахиад 30 жилийг барах бололтой. Тийм байтал манайд төрөлтийг дэмжсэн, хүн амын өсөлтөд чиглэсэн бодлого алга. Байгаа ганц нь хүүхэд бүрт сард өгч байгаа 20 мянган төгрөг. Ядаж байхад энийгээ өгөх гэж бөөн хэрүүл болж байгаа. Уг нь гурав дахь хүүхдийг дэмжсэн бодлого гээд манай улстөрчид нэг яриад байсан.
 
Гэтэл одоо таг чиг. МАН-ын 2012 оны мөрийн хөтөлбөрт ч гэсэн гурав дахь хүүхдийг дэмжсэн бодлого боловсруулах талаар тусгасан байсан. Ядаж тэр бодлогоо барьж аваач дээ. Өрх толгойлсон эцэг, эхэд халамж өгнө гэж балайрч байхын оронд. Өнөөдөр Монголд хоёроос дээш хүүхэдтэй залуу гэр бүл тун цөөн байгаа.

Албан ёсны тоо баримт энэ тэр хэрэггүй. Угаасаа тодорхой. Ихэнх нь нэг юм уу, хоёр хүүхэдтэй л байна. Хэрвээ гурав дахь хүүхдийг дэмжих бодлого боловсруулаад, эдийн засгаар нь хөшүүрэгдээд өгвөл хүн амын өсөлтийн хурд арай л нэмэгдэх байх. Ер нь одоо өгч байгаа элдэв халамж, мөнгөнийхөө зогсоох боломжтойг нь зогсоогоод /Жишээ нь, оюутны 70 мянга/ хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого руугаа хөрөнгө оруулалт хийгээч. Ийм хуулийн төсөл, бодлого хэрэгтэй бус, эрхэмүүд ээ. Түүнээс биш байгаа хэдэн төгрөгөө иргэдэд дуслаар нь тараах бодлого огт хэрэггүй.

Зураг